Мэргэжилтнүүд Японд суралцаад ирлээ.

Мэргэжилтнүүд Японд суралцаад ирлээ.

“Жайка” ОУБ-ын шугамаар Япон улсад “Алслагдсан бүс нутгийн боловсролын үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалтад тус төвийн мэргэжилтэн Б.Батсүрэн, Л.Эрдэнэчимэг, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Х.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй 2015 оны 09 дүгээр сарын 02-18-ны өдрүүдэд суралцаад ирлээ.

Тус сургалтад 9 орны нийт 15 боловсролын ажилтнууд оролцож, Япон улсын Кочи хотын Кочи их сургуульд “Алслагдсан бүс нутгийн сургуулийн онцлог, боловсролын менежмент, холимог бүлгийн сургалтын арга зүй” сэдвээр цуврал лекцэнд сууж, дадлага ажлыг Киото болон Кочи хотын бага сургуулиудын холимог бүлгийн хичээлд суух, бусад оролцогч орноос туршлага судлах, өөрийн орны онцлог, чиг хандлага сэдвээр илтгэл тавих зэргээр амжилттай оролцлоо.  Мөн Кочи хотын Нутгийн иргэдийн хөгжлийн төв (Кооминкан)-д зочилсон бөгөөд тус төв нь бүс нутгийн түвшинд үйлчилдэг насан туршийн боловсролын төв юм. Сургалтыг дэмжсэн Япон дахь Жайка-Шикоку, Монгол дахь Жайка салбарын хамт олон болон Японы Кочи их сургуулийн хамт олонд талархлаа илэрхийлье.

 Сертификат гардаж авсны дараа

 Оролцогчид соёлын арга хэмжээний үеэр

Кочи хотын бага сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр

Кочи хотын Нутгийн иргэдийн хөгжлийн төв (Кооминкан)-д зочилсон нь.

Сэтгэгдлүүд