“Ази-Номхон далайн орнуудад олон нийтэд түшиглэсэн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих” төслийн цахим уулзалт боллоо.

“Ази-Номхон далайн орнуудад олон нийтэд түшиглэсэн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих” төслийн цахим уулзалт боллоо.

Насан туршийн боловсролын үндэсний төв 2019-2020 онд ЮНЕСКО-н “Ази-Номхон далайн орнуудад олон нийтэд түшиглэсэн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна. 2020 оны 7 сарын 30-ны өдөр ЮНЕСКО-Бангкок болон төсөл хэрэгжүүлэгч Монгол, Япон, Филиппин, Лаос, Энэтхэг зэрэг 5 улсын цахим уулзалт болж, COVID-19 цар тахлын үед уг төслийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, төслийн үйл явц болон нөхцөл байдлын судалгааны талаар мэдээлэл, туршлага солилцлоо.

Сэтгэгдлүүд