"Цахим сургалтын материал боловсруулах" чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа.

"Цахим сургалтын материал боловсруулах" чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа.

Азийн хөгжлийн банкны "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Цахим сургалтын материал боловсруулах" 2 дахь шатны сургалт 2020 оны 8 сарын 6, 7-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, тус сургалтад Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтнүүд, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйчид хамрагдлаа.

Эхний шатны сургалтаар "Цахим сургалтын материал боловсруулах, Ухаалаг утас болон AR технологийг сургалтад ашиглах боломж, Сургалтын хэрэглэгдэхүүн видео анимейшин хийх"-д суралцсан бол энэ удаагийн сургалтаар "Youtube & подкаст суваг нээх, хөгжүүлэх, Багшийн тайлбартай видео хичээл бэлтгэх арга, Интерактив ажлын хуудас боловсруулахад суралцлаа.

Сэтгэгдлүүд