Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна.

Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна.

Дүйцсэн сургалтын хөтөлбөр нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 387 дугаар тушаалаар батлагдан сургалтын модулыг хичээл бүрээр боловсруулан хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр 2011, 2014, 2019 онд нийт 3 удаа шинэчлэгдсэн. Гэтэл дүйцсэн сургалтын хөтөлбөр нь зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээний тогтолцоо, суралцахуй болон багшлахуйн удирдамжийн баримт бичиг байх зориулалтаа олон талаар хангаж чадахгүй, албан бус боловсролын үйл ажиллагааг зохицуулж байгаа журам, шинээр үүсч бий болсон иргэдийн суралцах хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй, дүйцсэн хөтөлбөрийн үндсэн зорилго, зарчим, зориулалт, хэрэглээний онцлогт нийцэхгүй, ялгаатай хэрэгцээ бүхий иргэд боловсролын үйлчилгээг тэгш хүртэж чадахгүй байна. Иймд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дүйцсэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Тус хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын удирдлага, зохион байгуулалтыг Насан туршийн боловсролын үндэсний төв, хөтөлбөрийн агуулга, арга зүйн асуудлыг Боловсролын хүрээлэн хариуцан ажиллаж байна. БСШУС-ын Сайдын тушаалаар байгуулагдсан хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон шинжээч нийт 60 хүнд дүйцсэн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, дизайныг танилцуулах, хөтөлбөр боловсруулах арга зүйн сургалтыг 2020 оны 07 дугаар сард зохион байгуулсан.

2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төслийн зөвлөх, Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын үндэсний төвийн ажлын хэсгийнхэний уулзалт боллоо.

Сэтгэгдлүүд