“Насан туршдаа суралцахуй” ур чадварын уралдаан зохион байгуулагдлаа.

“Насан туршдаа суралцахуй” ур чадварын уралдаан зохион байгуулагдлаа.

Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярын 49 дэх баярыг угтан Нийслэлийн Албан бус-Насан туршийн боловсролын төвүүдийн багш, менежерүүдийн дунд “Насан туршдаа суралцахуй” уралдаан 2015 оны 09 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд Нийслэлийн Хан Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд зохион байгуулагдлаа. Насан туршийн боловсролын салбарын менежер, багш нар ур чадвараараа өрсөлдөж, хамтран суралцаж, харилцан туршлагаа солилцон, хамтдаа хөгжих боломжийг олгодог энэхүү  уралдааныг  ХУД-ийн АБ-НТБ-ын төв анх санаачлан  БСШУЯ-ны харъяа  НТБҮТ-тэй хамтран эдүгээ 3 жилдээ уламжлал болгон явуулж байна. Уралдааны шүүгчээр НТБҮТ-ийн мэргэжилтэн С.Ундрал, Б.Батсүрэн, Л.Эрдэнэчимэг нар ажиллаж, дараах төрлүүдээр дүнгээ гаргалаа.  Үүнд:

 Нэг. Илтгэлийн уралдаан:

А. Багш нар:

  • I байр- “Өсвөр насны хөвгүүдийн хорт зуршил”  илтгэлээр СХД-ийнАБ-НТБ-ын төвийн багш М.Насанбуян 
  • II байр-“Компьютерийн сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” илтгэлээр ХУД-ийн АБ-НТБ-ын төвийн багш М.Даваасүрэн
  • III байр- “Угийн бичиг” илтгэлээр СХД-ийн АБ-НТБ-ын төвийн багш Б.Өлзийхутаг

Б.Арга зүйчид:

  • I байр- “Жендэрийн тухай ойлголт” илтгэлээр СХД-ийн АБ-НТБ-ын төвийн менежер Б.Болормаа
  • II байр- “Насанд  хүрэгчдэд  амьдрах  ухааны  боловсрол олгох нь”  илтгэлээр ХУД-ийн АБ-НТБ-ын төвийн багш Г.Ганцоож

Хоёр. Менежерүүдийн заах арга, ур чадварын уралдаан:

  • Шилдэг хичээл– “Хүн чанар”  сэдэвт  насанд  хүрэгчдэд  зориулсан хичээлээр ХУД-ийн  АБ-НТБ-ын төвийн менежер Б.Дуламсүрэн

Гурав. Шилдэг хөтөлбөр боловсруулах:

  • Шилдэг хөтөлбөр - “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүний  наймаанаас  урьдчилан  сэргийлэх  нь” 14 цагийн   хөтөлбөрөөр ХУД-ийн АБ-НТБ-ын төвийн багш нарын баг

Тус уралдааныг санаачлан амжилттай зохион байгуулж буй Ж.Оюунцэцэг захиралтай АБ-НТБ-ын төвийн хамт олон болон уралдаанд оролцсон нийт багш, менежерүүдэд талархлаа илэрхийлье.

Сэтгэгдлүүд