Хэлэлцүүлэг зохион байгуулав

Хэлэлцүүлэг зохион байгуулав

2014 оны 5 дугаар сарын 4-11-ний хооронд “Бүх нийтийн боловсрол” дэлхийн 7 хоног болж байгаатай холбогдуулан “Боловсрол-хөгжлийн бэрхшээл: Тэгш эрх, тэгш боломж” сэдвийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролд тэгш хамруулах тухай ойлголтыг нэгтгэх” санал солилцох хэлэлцүүлгийг БШУЯ, Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулав.

Уг хэлэлцүүлэгт хуулийн төслийг боловсруулсан багийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох 67 хүн  оролцов.

Сэтгэгдлүүд