Зайны сургалтын туршилтын төслийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Зайны сургалтын туршилтын төслийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), БХБЯ болон ҮХГ-тай хамтран ЖАЙКА олон улсын байгууллагын техникийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж буй “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл (2018-2021)”-ийн хүрээнд Зайны сургалтын туршилтын төслийг хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь хөдөө орон нутгийн сургуульд хамрагдаагүй, завсардсан хүүхдүүд болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчдад зайны сургалт явуулах боломжийг турших зорилгоор Сэлэнгэ, Булган аймгийн Насан туршийн боловсролын төвүүдэд хэрэгжих юм.

Төслийн баг 2020 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд төсөлд хамрагдах аймгуудад ажиллаж, орчны судалгааг хийж, Насан туршийн боловсролын төвтэй танилцах, мэдээлэл өгөх, төсөлд хамрагдах суралцагчийг сонгох, анги бүлэгт хуваарилах, суралцагчийн судалгаа авах, суралцагч гэрээсээ сургалтад хамрагдах боломжийг судлах зорилгоор эцэг эх, суралцагчидтай уулзах, ахуй амьдралтай танилцах, сургалт явуулах төвийн интернэт холболт, түүний хурд, компьютер, тоног төхөөрөмжийн судалгаа хийх, туршилтын сургалтын хөтөлбөр боловсруулах ажлуудыг тус тус гүйцэтгэсэн.

2020 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 3-нд зайны сургалтыг эхлүүлэх бөгөөд энэхүү сургалтад хэрэглэх тоног төхөөрөмжүүдийг БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Сэтгэгдлүүд