Дэлхийн суралцагч хотуудын олон улсын II бага хурал

Дэлхийн суралцагч хотуудын олон улсын II бага хурал

2015 оны 09 дүгээр сарын 28-аас 30-ны өдрүүдэд ЮНЕСКО болон Мексикийн нэгдсэн улсын Мехико хотын захиргаа хамтран 90 гаруй улсын төр, нийгмийн зүтгэлтэн, хотын дарга, хотын боловсролын газрын удирдлагууд, иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулсан тогтвортой хөгжлийн чиглэлээр 2030 он хүртэлх хөтөлбөр хэрэгжүүлэхэд хотын үүргийг тодорхой болгохоор Дэлхийн суралцагч хотуудын олон улсын II бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг оролцов.

ЮНЕСКО-гийн Насан туршийн боловсролын институтын захирал Арне Карлсен энэ хурлын үеэр "Хотууд оршин суугчдынхаа боловсролын асуудалд анхаарах, насан туршдаа суралцахуйг дэмжсэнээр тогтвортой хөгжлийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны чиглэлийн зорилтод хүрэхэд хотуудын үүрэг, хариуцлага чухал нөлөөтэйг цохон тэмдэглээд бид тогтвортой хөгжлийн дараагийн 15 жилийн зорилгыг тодорхойлно хэмээв.

Энэ удаагийн бага хурал нь тогтвортой хөгжлийн 4, 11 дүгээр зорилтод онцгой анхаарч, тогтвортой хөгжлийн бүхий л салбарт дэмжлэг үзүүлэх, тэгш хамруулах чанартай боловсролоор хангах, бүхнийтийг насан туршдаа суралцах боломжийг дэмжиж, хүн амын суурьшилтыг хүртээмжтэй, аюулгүй, уян хатан болгосноор тогтвортой хотыг бий болгох зорилготой байлаа.

Энэ удаагийн хурлаар дэлхийн хэмжээнд тогтвортой суралцагч хотуудыг үргэлжлүүлэн хөгжүүлэх, түншлэл, сүлжээг дэмжих, суралцагч хотын гол онцлог, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд ЮНЕСКО-гоос дараах 12 хотыг суралцагч хотоор тодорхойлсон байна.

  • Мелтон /Австрали/
  • Сорокаба /Бразил/
  • Бээжин /Хятад/
  • Бахир Дар /Этиоп/
  • Эспоо /Финланд/
  • Корк /Ирланд/
  • Амман /Иордан/
  • Мехико /Мексик/
  • Ибику /Парагвай/
  • Баланга /Филиппин/
  • Намяангжу /БНСУ/
  • Сванси /Англи/

Сэтгэгдлүүд