Завхан аймагт ажиллав

Завхан аймагт ажиллав

НҮБ-ын Хүн амын сангийн “Залуучуудын хөгжил” төслийн хүрээнд Завхан аймгийн “Амьдрах ухааны танхим” болон  “Залуучууд хөгжлийн төв“, орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай  танилцах, хяналт-шинжилгээ хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор НТБҮТ-ийн захирал Л.Болортунгалаг, ахлах мэргэжилтэн Т.Хантулга нар Завхан аймгийн Улиастай хот болон Алдархаан суманд 2015 оны 10-р сарын 10-13-ны өдрүүдэд ажиллаа. Хяналт-үнэлгээнд Улиастай хотод үйл ажиллагаа явуулж байгаа Насан туршийн боловсролын төв, Амьдрах ухааны танхим, Залуучуудын хөгжлийн төв, Политехникийн коллежийн амьдрах ухааны танхим гэсэн 4 байгууллага хамрагдав.

Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Гүрсэд, БСГ-ын дарга Д.Одгэрэл, НТБТ-ийн захирал Д.Уртнасан нартай уулзан ярилцаж, цаашдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зорилго, чиг үүрэг нэгтэй байгууллагууд болох Залуучуудын хөгжлийн төв, Амьдрах ухааны танхим, Насан туршийн боловсролын төв болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй цаашид хэрхэн хамтарч ажиллаж болох, үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах зэргээр санал солилцсоноос гадна цаашид аймгийн хэмжээнд Насан туршийн боловсролын дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэхийг ойрын хугацааны зорилт болгон ажиллахаа орон нутгийн удирдлагууд онцоллоо. Түүнчлэн Алдархаан сумын НТБ-ын нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, нутгийн төр захиргааны байгууллагуудын ажилтнууд, иргэдэд мэдээлэл хийв.

Сэтгэгдлүүд