Орон нутагт: Төв аймгийн НТБ-ын багш нарын сургалт

Орон нутагт: Төв аймгийн НТБ-ын багш нарын сургалт

10 сарын 16, 17-нд Төв аймгийн Борнуур суманд тус аймгийн НТБ-ын нэгжийн багш нарын туршлага солилцох, амьдрах ухааны боловсролын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт боллоо. Уг сургалтыг Төв аймгийн НТБТ, ДЗОУБ, Борнуур сумын ЕБС, НТБ-ын нэгж хамтран зохион байгуулав. Борнуур сумын НТБ-ын нэгжийн багш Д.Эрдэнэчимэг нь "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулж, иргэдэд НТБ-ын өнөөгийн чиг хандлага, төвийнхөө 2014-2015 оны хичээлийн жилд хийсэн ажил болон энэ хичээлийн жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулж, иргэд болон сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, иргэдэд гарын авлага тараан, хэрэгцээний судалгаа авлаа. Улаанбаатар хотын дүүргийн НТБТ-ийн багш нар гэр бүл, харилцааны болон амьдрах ухааны сургалт, Борнуур сумын ДЗОУБ-ын ажилтан Д.Шинэбаяр "Харилцаа хандлага" сургалтыг тус тус явуулж, "Амьдрах ухаан" клубын сурагчид өөрийгөө хэрхэн өөрчилсөн талаар тайлангаа тавьлаа.

Энэ сургалтын үеэр Улаанбаатар хотын Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр-Урлалын политехникийн коллежийн захирал Б.Даваажаваар ахлуулсан баг ирж өөрийн сургуулийн үйл ажиллагааг сурталчлан иргэдэд мэргэжил бүрээр үйлчилсэн  бөгөөд УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд, Төв аймгийн БСГ-ын дарга С.Нямдорж нар хүрэлцэн ирж, Үйлдвэрлэл-урлалын политехникийн коллежийн захирал Б.Даваажав, аймгийн БСГ-ын дарга С.Нямдорж нар НТБТ-ийн багш нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.

Сэтгэгдлүүд