Ази-Номхон Далайн бүсийн орнуудын экспертүүдийн уулзалт боллоо.

Ази-Номхон Далайн бүсийн орнуудын экспертүүдийн уулзалт боллоо.

Тайланд улсын Бангкок хотноо  2015 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд “Ази-Номхон Далайн бүсийн орнуудын боловсролын тогтолцоог Насан туршдаа суралцахуй нийгэм бий болоход чиглүүлэх нь” сэдвээр санал солилцох уулзалт болж өнгөрлөө. Манай улсыг төлөөлж тус уулзалтад НТБҮТ-ийн мэргэжилтэн С.Ундрал оролцлоо. Тус уулзалтаар Вьетнам, Монгол, Сингапур, Австрали, Бангладеш, Малайз, БНСУ-ын насан туршийн боловсролын салбарт ажиллаж буй эксперт, мэргэжилтнүүд “Насан туршийн боловсролын төвийн бүсийн жишиг/стандарт болон Насан туршдаа суралцахуйн чадамжийн хүрээг тодорхойлох” төсөл дээр 2 өдөр ажиллаж, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал солилцлоо. Уулзалтын эхний өдөр “Насан туршийн боловсролын бүсийн стандарт” сэдвээр, 2 дахь өдөр нь “Насан туршдаа суралцахуйн чадамжийн  хүрээ” сэдвээр экспертүүд бүлэгт хуваагдан ажиллаж,  нэгжийн НТБ-ын төвүүдэд тулгамдаж буй асуудал, хүндрэл, бэрхшээлийн талаар, иргэдэд бичиг үсэг, мэргэжлийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон тогтвортой хөгжлийн боловсрол олгож буй байдал, сургалтын хөтөлбөр хоорондын залгамж холбоо, чанарын асуудал, сургалтын үр дүнг хүлээн зөвшөөрөх, хүчин төгөлдөр болгох магадлан итгэмжлэх асуудлын талаар болон суралцагсдын бүтээлч, шинээр сэтгэх чадамж, шүүмжлэлт сэтгэлгээ, дэлхийн иргэн байх чадамж, суралцахуйд сурах зэрэг асуудлуудыг өөр өөрийн орны баримт жишээнд тулгуурлан ярьж, санал солилцов. 

Сэтгэгдлүүд