ХБНГУ-д туршлага судлав.

ХБНГУ-д туршлага судлав.

ХБНГУ-ын Саксон мужийн насан туршийн боловсролын DPFA академийн урилгаар тус төвийн захирал Л.Болортунгалаг, ахлах мэргэжилтэн Т.Хантулга, Баянзүрх дүүргийн НТБТ-ийн захирал Д.Дугармаа, Хан-Уул дүүргийн НТБТ-ийн захирал Ж.Оюунцэцэг нар 2015 оны 11 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд тус мужид туршлага судлах аялал хийв. Аяллын хүрээнд  Кемниц, Дрезден, Гёрлиц, Лейпциг, Цвикай хот болон Польш улсын Згоржелек хотод үйл ажиллагаа явуулж буй тус академийн салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, боловсролын салбарын хууль эрх зүйн орчин, тогтолцоо, төрийн болон төрийн бус байгуулагуудын хамтын ажиллагаа, насанд хүрэгчдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын асуудлаар мэдээлэл авч, санал солилцлоо. Аяллын эхэнд болон эцэст  DPFA академийг үүсгэн байгуулагч профессор н.Клаус Диц болон ерөнхий захирал х.Катрин Лиеболд нар хүлээн авч уулзан цаашид хоёр талын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар илэн далангүй санал солилцлоо.

Сэтгэгдлүүд