Дорноговь, Увс аймгуудад ажиллалаа.

Дорноговь, Увс аймгуудад ажиллалаа.

НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил” төслийн хүрээнд байгуулагдсан “Амьдрах ухааны танхим”-уудын үйл ажиллагаатай танилцах, хяналт-шинжилгээ хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор БСШУЯ-ны харьяа НТБҮТ-өөс Дорноговь аймгийн Сайншанд хотод 2015 оны 12 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд, Увс аймгийн Улаангом хотод 2015 оны 12 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд ажиллалаа. Хяналт-үнэлгээнд Сайншанд, Улаангом хотуудад үйл ажиллагаа явуулж байгаа Насан туршийн боловсролын нэгжийн Амьдрах ухааны танхим, Залуучууд хөгжлийн төв, Өсвөр үе клиник төв, МСҮТ-ийн Амьдрах ухааны танхимууд хамрагдав.

Уг ажлын хүрээнд тухайн орон нутгийн удирдлага болон холбогдох ажилтнуудтай уулзаж зорилго, чиг үүрэг нэгтэй байгууллагууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй цаашид хэрхэн хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар санал солилцож хяналт-үнэлгээний багийн зүгээс зөвлөгөө өгч ажиллав.

Сэтгэгдлүүд