Нийгэмшүүлэх цирк хөтөлбөрийн тайлан уулзалтыг зохион байгууллаа.

Нийгэмшүүлэх цирк хөтөлбөрийн тайлан уулзалтыг зохион байгууллаа.

Тус төвөөс Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран хэрэгжүүлж буй “Нийгэмшүүлэх циркээр дамжуулан хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих шинэлэг арга зүйг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд “Нийгэмшүүлэх цирк” хөтөлбөрийн тайлан-уулзалтыг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг тайлан-уулзалтад БСШУЯ-ны харьяа НТБҮТ, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн дүүргүүдийн Албан бус-Насан туршийн боловсролын төвүүд болон эцэг эхийн төлөөллүүд оролцлоо. ХИС-гийн энэхүү хөтөлбөр нь циркийн урлагаар дамжуулан хүүхэд залуусын хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, тэдний нийгмийн оролцоо, идэвхийг дэмжих зорилго бүхий Канадын "Нарны цирк" корпорацийн боловсруулсан олон улсын хөтөлбөр юм.

Сэтгэгдлүүд