“Сургалтын материалыг онлайн болгох” сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа.

“Сургалтын материалыг онлайн болгох” сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа.

Зорилго:  Боловсрол нөхөн олгох “Дүйцсэн хөтөлбөр”-ийн  модулийг онлайн болгох

Нэг. Тавигдах  шаардлага:

  • Оролцогч нь хувь хүн болон багаар оролцож болно.
  • Цахим сургалтын материал боловсруулж, бэлтгэж байсан туршлагатай байх
  • Орчин үеийн техник, технологийн дэвшил, ололтыг өргөн ашиглах чадвартай байх
  • Зайны сургалт болон дүйцсэн хөтөлбөрийн сургалтын талаар тодорхой ойлголттой байх

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгэх:

  • Сонгон шалгаруулалтын материалыг 2016 оны 1 сарын 7-ний өдөр ажлын цагаар хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ өөрийн биеэр дор дурдсан материалыг бүрдүүлж ирнэ.

    Нэг. Хувь иргэн  бол:

  • Монгол улсын иргэний үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)
  • Мэргэжил, мэргэшлийг батлах диплом, үнэмлэх (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)
  • Бүтээлийн жагсаалт  (бичмэл болон цахим хэлбэрээр)
  • Бэлтгэсэн 3 хүртэл цахим хичээл  (технологийн ямарч орчинд ашиглагдах боломжтой)
  • 5 хэвлэлийн хуудас материаллыг онлайн хэлбэрт шилжүүлэх үнийн санал, үндэслэл тайлбартай
  • Тухайн ажлыг гүйцэтгэх хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

     Хоёр. Аж ахуйн нэгж бол:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар гэрчлүүлсэн хуулбар)
  • Байгууллагын албан ёсны танилцуулга
  • Бүтээлийн жагсаалт  (бичмэл болон цахим хэлбэрээр)
  • Бэлтгэсэн 3 хүртэл цахим хичээл  (технологийн ямарч орчинд ашиглагдах боломжтой)
  • 5 хэвлэлийн хуудас материалыг онлайн хэлбэрт шилжүүлэх үнийн санал, үндэслэл тайлбартай
  • Тухайн ажлыг гүйцэтгэх хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн хөгжлийн ордон, Насан туршийн боловсролын үндэсний төв, 204 тоот

Холбогдох утас: 99188597, 99171209

Сэтгэгдлүүд