"Насан туршийн боловсрол" олон улсын форум

"Насан туршийн боловсрол" олон улсын форум

"Насан туршийн боловсрол” олон улсын бодлогын форумыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж Монгол, Австрали, Герман, Энэтхэг, Индонези зэрэг 11 орны төлөөлөгчид оролцож  насан туршийн боловсролын өнөөгийн байдлын талаарх мэдээлэл солилцон, дэлхий нийтийн насан туршийн боловсролын бодлого,хэрэгжилт,зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү олон улсын форум нь Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох Хүн бүрийг тэгш хамруулсан, чанартай,тэгш боломж бүхий боловсрол эзэмших, насан туршийн суралцах өргөн хүрээний уян хатан боломжийг бүрдүүлж, “Боловсрол 2030”-ийг хэрэгжүүлэхийн тулд улс орон бүрийн анхаарлаа хандуулж буй асуудлыг хөндлөө. Тус форумд Монгол улсын Насан туршийн боловсролын бодлого хэрэгжилтийн талаар БСШУЯ-ны Стратеги Бодлого Төлөвлөлтийн газрын дарга Б. Насанбаяр, БСШУЯ-ныхарьяа НТБҮТөвийн захирал Л.Болортунгалаг нар илтгэл тавьлаа.

Сэтгэгдлүүд