"Лам хүүхдийн сурах эрх ба орон нутгийн байгууллагын үүрэг, оролцоо" сургалт боллоо.

"Лам хүүхдийн сурах эрх ба орон нутгийн байгууллагын үүрэг, оролцоо" сургалт боллоо.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Дүйцсэн хөтөлбөрөөр ерөнхий боловсрол нөхөн олгох сургалтад 6 хийд (БШТ-Гандантэгчилэн, Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант, Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал, Дархан уул аймгийн Гэцогдаржаалан, Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу,  Ганданпунцоглин) -ийн 183 лам хүүхэд хамрагдаж байна. Эдгээр лам хүүхдийн сурах эрхийг дэмжих, цаашид тасралтгүй үргэлжлүүлэн суралцахад орон нутгийн байгууллагын үүрэг оролцоог тодорхойлох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх  “Лам хүүхдийн сурах эрх ба орон нутгийн байгууллагын үүрэг, оролцоо” сургалт 2016-03-03-наас 2 өдрийн хугацаатай Улаанбаатар хотноо боллоо. Тус сургалт нь орон нутгийн БСГ-ын мэргэжилтэн, НТБ-ын төвийн захирал, менежер, багш, харъяа хийдийн сургалт хариуцсан лам нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

Оролцогчид хүүхдийн сурах эрхтэй холбоотой хууль эрх зүйн орчин, 2015 онд хэрэгжсэн төслийн үр дүн, сургамж болон Дархан уул аймагт хэрэгжсэн төслийн талаарх туршлагын мэдээлэл сонсов. Түүнчлэн аймаг бүр сургалтад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, хамтран ажиллах боломжийг тодорхойлох дадлага ажил хийж, сургалтын хөтөлбөр боловсруулах, заах арга ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр хамтран суралцав. Сургалтад оролцогчдын 98 хувь нь цаг үеэ олсон, оновчтой бүрэлдэхүүнтэй, тулгамдсан асуудлаар явагдсан сургалт боллоо гэж дүгнэлээ.

Сэтгэгдлүүд