Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад суралцагчдын сургууль завсардсан шалтгааныг илрүүлэх судалгаа

Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад суралцагчдын сургууль завсардсан шалтгааныг илрүүлэх судалгаа

НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн дэмжлэгтэйгээр боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтад суралцагчдын сургууль завсардсан шалтгаан, түүнд нөлөөлж  буй хүчин зүйлсийг илрүүлэх судалгааг үндэсний хэмжээнд зохион байгууллаа.

Энэхүү судалгааг 2016-2017 оны хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрийн сургалтад суралцагчдын сургууль завсардсан шалтгааныг илрүүлэх, сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх, бодлого боловсруулагчдын цаашид авах арга хэмжээнд тодорхой дэмжлэг болгох зорилгоор хийлээ.
Судалгаанд нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн насан туршийн боловсролын төв, нэгжийн дүйцсэн хөтөлбөрийн сургалтад суралцаж буй 9291 суралцагч хамрагдсан.
Үүнээс 7-18 насны суралцагч 45,4 хувь, 19-өөс дээш насны суралцагч 54,6 хувийг эзэлж байна.

Судалгаанд хамрагдагсдын 24,2 хувь бага боловсролд , 43,2 хувь суурь боловсролд , 32,6 хувь нь бүрэн дунд боловсролд тус тус суралцаж байна. Судалгааны асуулгад дараах мэдээллүүдийг багтаасан. Үүнд:

  • Суралцагчийн ерөнхий мэдээлэл (Суралцаж буй аймаг, дүүрэг, сум суралцагчийн боловсролын түвшин, нас, хүйс)
  • Суралцагчийн тусгай мэдээлэл (Суралцагч хөгжлийн бэрхшээлтэй эсэх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдийн байдал, амьжиргааны түвшин, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх)
  • Суралцагчийн нэмэлт мэдээлэл ( Хөдөлмөр эрхлэлт, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан эсэх, сургууль завсардсан шалтгаан )

 

Судалгааны тайланг бүх аймаг дүүргийн НТБ-ын төв болон хамтран ажилладаг төрийн байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад хүргүүллээ.

Сэтгэгдлүүд