Сурч боловсрох эрх ба 2000-2030 он “Боловсролын төлөө санал өгцгөөе!”

Сурч боловсрох эрх ба 2000-2030 он “Боловсролын төлөө санал өгцгөөе!”

2015 он гэхэд Боловсролыг бүх нийтэд олгох зорилтыг бодит байдал болгох зорилгоор 2001 оноос эхлэн жил бүр “Үйл ажиллагааны 7 хоногийг” дэлхий даяар ЮНЕСКО, Засгийн газрууд ба иргэний нийгмийн байгууллагууд хамтран тэмдэглэж ирсэн. Өнгөрсөн жилээс эхлэн Монгол улсад боловсролд хамаатай талууд  хамтран энэхүү 7 хоногийн турш үйл ажиллагаа явуулдаг сайхан жишиг тогтсон.
Энэ жилийн дэлхийн үйл ажиллагааны 7 хоног 4-р сарын 26-наас 5-р сарын 2-ныг хүртэл Сурч боловсрох эрх ба 2000-2030 он: “Боловсролын төлөө санал өгцгөөе!” уриан дор зохион байгуулагдана. Үйл ажиллагааны 7 хоногийн үеэр “Боловсролыг бүх нийтэд” олон талын төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт, олон нийтэд мэдээлэл түгээх зорилготой хэвлэл мэдээллийнхэнтэй хийх “Үдийн цай”-ны уулзалт болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдлүүд