БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар НТБҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав.

БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар НТБҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав.

БСШУ-ны дэд сайд яамны албаны бусад хүмүүсийн хамтаар 2015 оны 3-р сарын 17-ны өдөр манай төвд хүрэлцэн ирж үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын хүрээнд төвийн захирал Л.Болортунгалаг байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, теле студи, хэвлэх цех болон насан туршийн боловсролын үндэсний хэмжээний тогтолцоо, орон нутгийн төв, нэгжийн нөхцөл байдлын тухай танилцуулга хийв.  Мөн Баянзүрх, Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал Д.Дугармаа, Д.Оюунсүрэн нар уулзалтад оролцож орон нутагт үйл ажиллагаа хэрхэн явуулж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Цаашид насан туршийн боловсролын тогтолцоог бэхжүүлэхэд үндэсний  болон орон нутгийн түвшинд хэрхэн хамтран ажиллах, дэмжих талаар санал солилцсон бөгөөд дэд сайд холбогдох хүмүүст чиг үүрэг өгсөн чухал ач холбогдолтой уулзалт болов.

Сэтгэгдлүүд