БСШУЯ- ны харъяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн лого бүтээх уралдаан зарлаж байна.

БСШУЯ- ны харъяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн лого бүтээх уралдаан зарлаж байна.

Уралдааны удирдамж: БСШУЯ-ны харъяа Насан туршийн боловсролын үндэсний төв дизайнер, зураач, мэргэжлээр үйл ажиллагаа явуулж буй багш, оюутнуудын дунд логоны загвар зохион бүтээх уралдаан зарлаж байна.
Ерөнхий  шаардлага: Лого нь салбарын үйл ажиллагаа, онцлогыг товч тодорхой тусгасан байна. Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцоно. Бусад логоноос хуулсан, санаа авсан бүтээлүүдийг хүлээн авахгүй.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Бүтээл нь Насан туршийн боловсролын үндэсний төвийн  үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.
  • График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна.
  • Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд  тод харагдана.
  • Утга санаа тайлбарыг дэлгэрэнгүй бичиж бүтээлийн хамт  info@nfde.mn цахим хаягаар ирүүлэх буюу Насан туршийн боловсролын үндэсний төвийн байранд file хэлбэрээр авчирч өгнө.
  • Лого нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.

Хүлээн авах хугацаа: 2015 оны 3 дугаар сарын 5-аас 16-ны хооронд
Шагнал: Өргөмжлөл+Мөнгөн шагнал
Уралдааны талаар лавлах утас : 99185444, 70131022

Сэтгэгдлүүд