ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа.

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа.

Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн Роберт Паруа болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөлтэй уулзаж Монгол улсын насан туршийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд үндэсний төв, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Түүнчлэн ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран “Олон нийтийн суралцахуйн төв” семинарыг маргааш буюу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулах гэж байна.

 

Сэтгэгдлүүд