Ахмадын компьютерийн сургалт.

Ахмадын компьютерийн сургалт.

Насан туршийн боловсролын үндэсний төв, Монголын Ахмадын Чөлөөт Холбоо хамтран “Ахмадууд цахим орчныг идэвхтэй хэрэглэх нь” сэдэвт ахмадуудын компьютерийн анхан, дунд шатны сургалтуудыг үе шаттайгаар, 4 дүгээр сараас эхлэн 20 хоногийн хугацаатайгаар Хан-Уул дүүргийн НТБТөв, Сүхбаатар дүүргийн НТБТөвүүдэд амжилттай зохион байгуулж нийт 60 ахмад суралцаж гэрчилгээ гардаж авлаа. Тус сургалтын дараагийн үе шат 5 дугаар сараас Хан-Уул дүүргийн НТБТөвд 31-73 насны 25 хүнийг хамруулан хичээллэж эхэлсэн. 5 дугаар сарын 9-нөөс Сүхбаатар дүүргийн НТБТөв дээр нийт 40 ахмадыг хамруулсан сургалт эхлэхээр төлөвлөж байна. Ахмадууд компьютерийн сургалтаас гадна англи хэл, монгол бичиг, үндэсний хөгжим, цэнгээнт бүжиг, ардын урлал гэх мэт сургалтуудад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа тул бид бэлтгэл ажлыг ханган ажиллаж эхлээд байна.

Сэтгэгдлүүд