Сэлэнгэ аймагт: "Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын орон нутгийн сургагч багш нарт Гэрчилгээ олголоо.

БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа "Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын орон нутгийн 2 дахь шатны сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад Төв аймгийн Насан туршийн боловсролын багш нар хамрагдаж ТХБ ба багшлахуй, суралцахуй, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл, ногоон эдийн засаг, стандарт, шошго, гамшиг, гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтоо нэмэгдүүллээ.