"Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг холимог бүлгээр зохион байгуулах арга зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Насан туршийн боловсролын үндэсний төвөөс "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг холимог бүлгээр зохион байгуулах арга зүй" бүсчилсэн сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Архангай аймагт амжилттай зохион байгуулж Архангай, Завхан аймгийн Насан туршийн боловсролын төв, нэгжийн багш нар хамрагдлаа.