Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзлаа.

БСШУСЯамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын хурлын дарга Д.Бауыржан, Аймгийн ЗДТГазрын дарга Х.Тилеген, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нартай уулзаж, иргэдийн боловсрол, насан туршийн боловсролын үйл ажиллагааг орон нутагт дэмжих, багш нарын нийгмийн асуудалд анхаарах, насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, бүтэц орон тоог нэмэгдүүлэх, байрны асуудал шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо.