"Сургуулийн гадна буй хүүхдийг боловсролд тэгш хамран сургахад орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоо" сургалт Өвөрхангай аймагт зохион байгуулагдлаа.

НТБҮТ-өөс Монгол дахь Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран "Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь" төслийн хүрээнд "Сургуулийн гадна буй хүүхдийг боловсролд тэгш хамран сургахад орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоо" сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Өвөрхангай аймгийн ЗДТГ, Арвайхээр сумын 4, 5, 6, 8, 10, 11, 13 дугаар баг, өрхийн эмнэлэг, НТБТ, ЕБС-ийн удирдлага, ажилтнуудад зохион байгууллаа.