Насан туршийн боловсролын анхны жишиг төв Багануур дүүрэгт баригдана.

Энэ онд улсын төсвөөр Насан туршийн боловсролын анхны жишиг төв Багануур дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дээр баригдахаар төлөвлөгдсөнтэй холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг, Багануур дүүргийн НТБ төвийн захирал А.Өсөхжаргал болон албаны бусад хүмүүс барилга баригдах газар дээр очиж танилцлаа. 
Дэлхий нийтийн боловсролын чиг хандлага НАСАН ТУРШДАА СУРАЛЦАХУЙ-н асуудлыг Монгол улсын хэмжээнд ард иргэдэд хүргэх, тэдний хөгжих, соён гэгээрэх үйл ажиллагааг аймаг дүүргийн НТБ-ын төвүүдээр олгодог билээ. 
Энэ төвүүдийн үйл ажиллагаа явуулахад хамгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг болох байрны асуудлыг шийдвэрлэхэд БСШУС-ын сайдаар ажиллаж байх хугацаандаа улсын төсөвт суулган тус салбарын хөгжилд маш том хөрөнгө оруулалт хийсэн Ц. Цогзолмаа сайдад салбарын хамт олны өмнөөс талархал илэрхийлье.