Уулзалт зохион байгууллаа

"Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л. Болортунгалаг болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд Завхан аймагт ажиллаж БСУГ-ын дарга Б. Ганчимэг болон Банк, Санхүүгийн байгууллагынхантай уулзалт зохион байгуулж, мэдээлэл өгөх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Завхан аймгийн Насан туршийн боловсролын төвийг 10 сарын 1-нээс бие даасан хэлбэрээр ажиллуулахаар болов.