Монгол Улсын Засгийн газрын нээлттэй өдөрлөг болж байна.

Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд төрийн үйлчилгээг хүргэх юм.

2019.9.27-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны өдөрлөг болох бөгөөд яам, харьяа агентлаг бүр ажлаа танилцуулж, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг иргэдэд хүргэнэ.