Хөвсгөл аймгийн Галт суманд Насан туршийн боловсролын төвийн байр баригдаж байна.

Тус сумын НТБ-ын багш Э.Төмөрпvрэв нь сумын ерөнхий боловсролын сургуулийн актлагдсан барилгын их биеийн модыг ашиглан НТБ-ын төвийн барилгыг 2018 оноос сургуулийн захиргаа, олон нийтийн дэмжлэгээр барьж, дээврийн төмрийг "Их харгана" ХХК хямд үнээр нийлүүлж, орон нутгийн удирдлагууд дэмжиж, орон нутгийн хөгжлийн сангаас 2020 онд санхүүжүүлэн тус төвийг барьж дуусгахаар шийдвэрлэсэн байна.
Насан туршийн боловсролын төвийн байр баригдсанаар сумын 5300 гаруй иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэхэд тав тухтай орчин бүрдэх юм.

Энэхүү ажлыг санаачлан гvйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Галт сумын НТБ-ын багш Э.Төмөрпүрэв болон сумын удирдлагууд, иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудад талархал илэрхийлье.