Өмнөговь аймгийн Засаг даргатай уулзав.

БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л. Болортунгалаг Өмнөговь аймгийн Засаг дарга Н. Наранбаатартай уулзаж аймгийн НТБТ-ийн үйл ажиллагааг дэмжих, өргөтгөх, иргэдийн насан туршдаа суралцахад орон нутгаас дэмжлэг үзүүлэх, тус төвийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах мөн тус аймагт хэрэгжиж буй "Зөгийн үүр" хөтөлбөрт НТБ-ын багш нарыг хамруулах талаар санал солилцлоо.