Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо.

Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчид Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрийн төсөлтэй танилцах, иргэдэд чиглэсэн насан туршийн тасралтгүй боловсролын үйлчилгээний хэрэгцээ, агуулга, арга зүй, үнэлгээ, салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаа, хүлээх үр дүнгийн талаар санал солилцов. Хэлэлцүүлэгт салбар яамд, төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургууль, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудаас бүрдсэн 50 гаруй төлөөлөгчид оролцлоо.