Үйл ажиллагааны тайлан

Үйл ажиллагааны тайлан

Насан туршийн боловсрол нь албан (formal) боловсролоос эхлээд албан бус (non-formal) болон амьдрах орчноос суралцах  (in-formal) боловсролыг хамарсан насан туршдаа суралцах үйл явц гэж ойлгож болно. Насан туршийн боловсролын үзэл санаа бол суралцагч-нийгмийн амин сүнс бөгөөд хувь хүн бүр насан туршдаа суралцах явдал юм. Насан туршийн бус байдаг боловсролын салбар гэж огт байдаггүй. Өөрөөр хэлбэл насан туршийн боловсрол бол хэн нэгний бий болгосон эсвэл аль нэг тогтолцоог нь илүүтэй дэмжих боловсролын систем биш юм. Өнөөгийн шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн эринд амьдарч байгаа иргэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг зөвхөн албан сургалтаар эзэмших бололцоо багасч, иргэд хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшдэг байх зайлшгүй шаардлага тавигдаж  байна.

Манай улс анх 1991 оны Боловсролын тухай хуулинд иргэн боловсролыг албан бус замаар эзэмшиж болох тухай зааснаар дээрх хэрэгцээ, шаардлагыг шийдвэрлэж болохыг тодорхойлсон бөгөөд насан туршийн боловсролын үндэс суурь тавигджээ. Насан туршийн боловсрол нь бичиг үсгийн болон гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, урлаг гоо зүйн боловсрол, амьдрах ухааны боловсрол зэргийг хамарсан өргөн агуулгатай байх бөгөөд тэргүүлэх чиглэл нь тухайн улс орны онцлог, хэрэгцээнээс хамаарч байна. Монгол улсын Засгийн газар "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг баталсан буюу 1997 оноос албан бус боловсролын тогтолцоо бий болж, 2012 оноос шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд уг тогтолцоог насан туршийн боловсролын тогтолцоо болгон өргөжүүлэн хөгжүүлж байна.

Үйл ажиллагааны тайлан

2003 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2004 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2005 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2006 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2007 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2008 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2009 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2010 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2011 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2012 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2013 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2014 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2015 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2016 оны үйл ажиллагааны тайлан                   Татах

2017 оны үйл ажиллагааны тайлан                   Татах