Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ


Насан туршийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн босгон дээр Та бүхэнтэйгээ шинэ цахим хуудсаараа дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна. Бид бүхэн мэдээллийн технологийн хөгжлийн өндөр хурдтай орчин цаг үед орчин үеийн вэб программчлалын дэвшлийг ашигласан олон хувилбартай, мэдээллийн багтаамж сайтай, бүх хэлбэрийн цахим системийн хандалт хийж болдог вэб хуудастай болох зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү цахим хуудас насан туршийн боловсролын байгууллагын болон боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөр, насан туршийн боловсролын хөтөлбөрийн мэдээ, мэдээлэл, сургалтын цахим материал, хэрэглэгдэхүүнийг ашиглах байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглагдах төдийгүй өргөн олонд зориулсан мэдээллийн шинжтэй байгаа юм. Цаашид бид иргэдийн насан туршдаа сурах боломж, бололцоог бүрдүүлсэн өргөн агуулгатай болгох чиглэлээр анхааран ажиллаж өргөтгөл, хөгжүүлэлтийг хийх болно. Эхний удаа ийм зорилгоор уг сайтад  Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр бүтээсэн Тогтвортой хөгжлийн боловсролын цахим хичээлийг байрлуулав.

Вэб хуудсаар дамжуулан насан туршдаа суралцах боломж, бололцоог хайсан олон нийтийн санаа бодлыг авч өргөтгөл, хөгжүүлэлтэндээ тусган хэрэгжүүлэх тул та бүхэн үнэтэй санал зөвлөгөөгөө өгнө гэж найдаж байна.


Захирлын үүрэг гүйцэтгэгч Ё.Энхбаяр