Баянгол дүүрэг

Баянгол дүүрэг

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Байгуулах шийдвэр:

Баянгол дүүргийн  АБ-Насан туршийн боловсролын  төв нь 1996 оны  Монгол   Улсын Засгийн Газрын 116 дугаар тогтоол БГД-ийн засаг даргын 1999 оны А/83 тоот захирамжаар   1999 онд албан бус боловсролын “Гэгээрэл” хөгжлийн төв нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн  бол Боловсрол шинжлэх ухааны сайдын  2013 оны 6-р сарын 19 ны өдрийн А/242 тушаалын 1-р хавсралтаар БГД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв болон 14,5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагаа:

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдэд амьдралын чанарыг нь сайжруулах зорилгоор хэрэгцээ шаардлагад нь тулгуурлан насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Эрхэм зорилго:

Хүн бүрт хэрэгцээтэй боловсролыг хүссэн цагт нь бололцоотой хэлбэрээр олгож , сургалтын таатай орчин бүрдүүлж үйлчилнэ.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Багшлах боловсон хүчин:

Боловсролын магистр-4, Баклавр-4, Заах аргач зэрэгтэй багш-4, Боловсролын тэргүүний ажилтан-2  багш тус тус багшилж байна.

Үйл ажиллаганы үндсэн чиглэл

  1. Дүйцсэн хөтөлбөрийн сургалт
  2. Гэр бүлийн боловсрол олгох сургалт
  3. Ёс суртахуун – төлөвшлийн боловсрол олгох сургалт
  4. Гоо зүйн мэдрэмжийн боловсрол олгох сургалт
  5. Иргэний боловсрол олгох сургалт
  6. Амьдрах ухааны сургалт

            a. Бичиг үсгийн /анхан, дунд/ шатны сургалт

            b. Компьютер /анхан, дунд/ шатны сургалт

            c. Англи хэлний /анхан/ шатны сургалт

            d. Эсгий, гар урлалын сургалт/нийслэлийн хэмжээнд чадамжийн гэрчилгээ олгоно/

Дүйцсэн хөтөлбөрийн сургалт

Албан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй сургуулийн насны хүүхдүүдэд суурь боловсрол заавал олгох,  бүх нийтийн ерөнхий боловсрол /12 жилийн сургалтын агуулгын түвшин/ нөхөн эзэмших хүсэлтэй иргэдэд тодорхой хугацаанд боловсролыг нөхөх, танхимын, зайны, бие даах хэлбэрээр  эзэмшүүлэх зорилгоор бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн албан бус сургалтыг зохион байгуулж байна. Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд суурь боловсролыг  569, бүрэн дунд боловсролыг 133 суралцагч эзэмшин  нийт 702 суралцагч төгсөж ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн.

 

 “Гэр бүлийн боловсрол” олгох сургалтын хөтөлбөр

СУРГАЛТ ХАРИУЦСАН БАГШ: Д.ДЭЛГЭРМАА /УТАС:99760711/

 

 “Иргэний боловсрол“ олгох сургалтын хөтөлбөр

Сургалтын зорилго:  

Баянгол дүүргийн хүн ам, хүүхэд залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн боловсрол олгох, иргэний эрх үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулах, нийгмийн оролцооны соёлд суралцуулах

Сургалтын хэлбэр: Лекц , оролцооны арга

СУРГАЛТ ХАРИУЦСАН БАГШ: Ч.АРИУНЗАЯА /99547750/

 

 “Гоо зүйн боловсрол“ олгох сургалтын хөтөлбөр

Сургалтын зорилго:  

Баянгол дүүргийн хүн ам, хүүхэд залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн боловсрол олгох,архи тамхины хор нөлөөг ойлгуулж, хэрэглээг багасгах, гоо сайхны бүтээгдэхүүний хор уршиг, эрүүл гоо сайхан байхын ач холбогдлыг ойлгуулах.

Сургалтын хэлбэр: Лекц , оролцооны арга

СУРГАЛТ ХАРИУЦСАН БАГШ: Н.УДАНБААРАА /99903155/

 

 “Амьдрах ухааны чадвар олгох сургалтын хөтөлбөр

Сургалтын зорилго: Өсвөр үе, залуучуудын  амьдрах ухаан, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх , эерэг, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий, амьдралын ур чадвартай иргэн төлөвшүүлэх

Хүлээж буй үр дүн :Өсвөр үе , залуучууд асар ихээр өөрчлөгдөж буй шилжилтийн нийгэмд амьдарч байна.  Хүний өдөр тутмын амьдралд тохиолдох тулгамдсан асуудал, бэрхшээлийг үр дүнтэйгээр шийдвэрлэх, нөхцөл байдалд зохицох чадвартай иргэн болох

Сургалт хариуцсан багш: С Дуламсүрэн /99702690/

 

 “Санхүүгийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр

Сургалтын зорилго: Иргэд эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд тохируулан өөрийн санхүүг зөвөөр удирдах, санхүүгийн залилангаас өөрийгөө хамгаалах, мэдлэг чадвартай болох

Сургалт хариуцсан багш: С Дуламсүрэн /99702690/

“Хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмжсэн  сургалтын хөтөлбөр

Сургалтын зорилго: Хүүхдийг дасгал тоглоомын аргаар хөгжүүлж, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлж, аливаа зүйлд идэвхтэй хандах зорилготой болгох

Жич: Сургалтад ирэхдээ намхан гуталтай, чөлөөт хувцастай ирэх

Сургалт хариуцсан багш: С Дуламсүрэн /99702690/

Амьжиргааны ухааны боловсрол” олгох сургалтын хөтөлбөр

Зорилго: Нийслэлийн болон дүүргийн  иргэдэд “Эсгий урлал”-ын сургалт зохион байгуулах

Зорилт: Иргэдэд анхан шатны болон ур чадвар олгох сургалт

Хамрах хүрээ: Нийслэлийн иргэд

Зохион байгуулагдах газар: БГД-ийн НТБТ-ийн “Эсгий урлал”-ын сургалтын кабинет

Боловсруулсан багш: Э.Ганчимэг /95049436/

 

 “Бичиг үсгийн боловсрол“ олгох сургалтын хөтөлбөр

Сургалтын зорилго: Бичиг үсэггүй иргэдийн бичиг үсгийн боловсролын түвшинг дээшлүүлэх

 

 “Компьютерийн сургалт"-ын хөтөлбөр

Сургалтын зорилго: Баянгол дүүргийн иргэдийг  компьютерийн анхан, дунд шатны мэдлэгтэй болгох

СУРГАЛТ ХАРИУЦСАН  БАГШ: Ч.АРИУНЗАЯА /99547750/

 

“Тогтвортой хөгжлийн боловсрол“ олгох сургалтын хөтөлбөр

Сургалтын зорилго:  

Баянгол дүүргийн хүн ам, хүүхэд залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийн боловсрол олгох, иргэний эрх үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулах, нийгмийн оролцооны соёлд суралцуулах                                                                                                                                 

Сургалтын хэлбэр: Лекц , оролцооны арга

СУРГАЛТ ХАРИУЦСАН  БАГШ: Ч.АРИУНЗАЯА /99547750/ 


Байгууллагын хаяг:

Баянгол дүүргийн 18-р хороо 3,4-р хороолол Гурван билэг их дэлгүүрийн урд талд 88-р цэцэрлэгийн хашаан дотор

Facebook  хаяг: БГД-ийн АБ-Насан Туршийн Боловсролын Төв

Холбоо барих утас:

99048015 ,96048015