Баянзүрх дүүрэг

Баянзүрх дүүрэг

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хүн амд хэрэгцээтэй боловсролыг сургуулиас гадуур өөрт нь тохиромжтой бололцоотой, хугацаандаа тасралтгүй эзэмших тогтолцоо бүрдүүлэхэд оршино гэсэн зорилгын дор ажиллаж байна. Энэ нь Иргэн бүр боловсролыг насан туршдаа эзэмших үүд хаалгыг нээн өгч байгаа болно.

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛТ

Насан туршийн боловсролын үнэ цэнэ болон иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй иргэн бүрт сургалтыг хүргэх  байдлыг бүрдүүлж олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэн тэгш оролцоог хангана.

БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Баянзүрх дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд “Гэр бүлийн боловсрол”, “Иргэний боловсрол”, “Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол”, “Гоо зүй-мэдрэмжийн боловсрол”, “Амьдрах ухааны боловсрол” гэсэн 5-н чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж иргэдэд үйлчилдэг.

БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮТЭЦ

Дүйцсэн хөтөлбөрийн сургалт

Дүйцсэн хөтөлбөрийн сургалт гэдэг нь иргэдэд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн албан бус сургалтыг хэлнэ. “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөр”, “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам” зэрэг бичиг баримтаар энэхүү сургалт зохицуулагдана.
Сургалтыг 1) сургуульд огт ороогүй хүүхэд, залуус, 2) сургууль завсардсан хүүхэд, залуус, 3) ерөнхий боловсрол эзэмших хүсэлтэй насанд хүрэгчид тус тус хамрагдаж болно. Суралцагч нь танхимаар болон багшийн тусламжтайгаар бие даан суралцаж, бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж болох ба тухайн төвшний боловсрол эзэмшсэнийг гэрчлэх хүчин төгөлдөр баримт бичиг авах боломжтой.

Тус төв нь 2017 оны хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрөөр суралцаж буй 191 сурагчидтай, бага боловсролд 97 суралцагч, суурь боловсролд 67 суралцагч, бүрэн дунд боловсролд 27 суралцагч сурч байна. Сургууль завсардалтыг бууруулах зорилгоор 4,5 настай цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд СӨБ олгох Чадваржуулах сургалтыг зохион байгуулж, 130 хүүхдийг хамруулан сургасан. Иргэдийн насан туршдаа тасралтгүй сурч боловсрох хэрэгцээг амьдрах ухааны боловсрол, иргэний боловсрол, ёс суртахуун төлөвшлийн боловсрол, гэр бүлийн боловсрол,  гоо зүйн мэдрэмжийн боловсрол гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилж байна. Бид дүүргийн 28 хороо, сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч амьдрах 40 нэр төрлийн сургалтыг иргэдэд явуулж байна.

Тус төв нь хүүхдүүдийн авьяасыг нээн хөгжүүлэх, хүсэл мөрөөдөлтой болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор эсгий гар урлал, оёдол эсгүүр, шатар даам, дуу хөгжим, яруу найраг зэрэг дугуйланг хичээллүүлж байна.

Шатар  даамны дугуйлан

Арьсан урлалын дугуйлан

Эсгий гар урлалын дугуйлан

Оёдол эсгүүрийн дугуйлан

Монгол бичгийн дугуйлан

Хуруу хүүхэлдэйн дугуйлан

Яруу  найргийн дугуйлан

Амьдрах ухааны чиглэлийн хүрээнд

 Жил бүр эцэг эх, сурагч, багшийн холбоог сайжруулах, сурагчдын бүтээл гаргах чадварыг  дээшлүүлэх, ээжийгээ баярлуулж дотоод сэтгэлээ гаргах зэрэг олон талын ач холбогдолтойгоор, 3 сарын 6-нд ”Ээждээ барих бидний бэлэг” уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа.

'

Амьдрах ухаан боловсролын чиглэлийн хүрээнд Ээжүүдийн баярыг угтаж “Март-8” гэсэн ханын сонингийн уралдааныг зарласан. Тус уралдаанд ангиуд маш идэвхитэй оролцож  Оюун-Эрдэнэ багштай холимог бүлгийн хамт олон 1-р байр, Энхтайван багштай холимог бүлгийн хамт олон 2-р байр, Энхсүрэн багштай холимог бүлгийн хамт олон 3-р байрыг тус тус эзэлсэн.

Гоо зүйн боловсролын чиглэл нь эх орончдын өдрийг угтаж “Би эх орондоо хайртай” сэдэвт гар зургийн  уралдааныг 1-9 ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Тус уралдаанд сурагчид ур чадвар, оюун ухаанаа уралдуулж маш идэвхтэй оролцлоо. Уралдаанд 9-р ангийн сурагч О.Анужин 1-р байр, 9-р ангийн сурагч Н.Төмөрбаатар 2-р байр, байрыг тус тус эзэллээ.

3 сарын 8 Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Албан бус-НТБТ-ийн 1-9 ангийн сурагчдын дунд  “Март 8” гар зургийн уралдааныг зохион байгуулж 70 сурагч оролцлоо. 

1-р байр холимог бүлгийн сурагч        М. Дарханбаяр

2-р байр холимог бүлгийн сурагч        А. Мөнхсүлд

3-р байр холимог бүлгийн сурагч        С. Бямбаа нар тус тус байр эзэлж  шилдэг 15 бүтээлийг ээжүүдийн баярын арга хэмжээнд үзэсгэлэн болгон тавьж ирсэн ээж нартаа сэтгэлийн бэлэг болгон баярлууллаа.

Иргэний боловсролын чиглэл нь  Ээжүүдийн баярт зориулсан “Миний ээж монголын үзэсгэлэнт саран гоо” сэдэвт ээждээ бичсэн захидалд хүүхдүүдийн дотоод сэтгэлийн илрэл их тусгагдсан захидлууд байлаа. Уг захидлын арга хэмжээний 1-р байрыг холимог бүлгийн сурагч Э.Энэрэл, 2-р байрыг холимог бүлгийн сурагч М.Дарханбаяр,С.Бямбаа нар тус тус эзэллээ.

Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Цэвэр сайхан бичигтэн” монгол бичгийн уралдааныг 6-9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан. Сурагчид маань монгол бичгээр нилээд сайжирч байгаа нь харагдаж байлаа. Уралдааны 1-р байрыг 8а ангийн сурагч М.Намуунтуул, 2-р байрыг 9а ангийн сурагч О.Анужин, 3-р байрыг 8а ангийн сурагч Б.Ууганбат нар тус тус эзэллээ. АБ-Насан туршийн боловсролын төвийн  ахлах ангийн сурагчдын  дунд “Англи үг хэн сайн мэдэх вэ?” англи хэлний танин мэдэхүйн цэнгээнт уралдааныг зохион явуулсан. Тэмцээнд нийт 4 баг оролцсон.

1-р байр: 3-р баг Анужин, Энхзул

2-р байр: Намуунтуул, Мөнхзул

3-р байр: Тэмүүжин, Оюунбаяр нар тус тус багаараа амжилттай оролцож байр эзэлсэн.

Ном анагаах 14 хоногийн аянд “Номын нөхөд болцгооё” уриан дор ном хөдөлгөөн өрнүүлэв. Аянд багш сурагч, эцэг эхийн бүрэлдэхүүнтэй баг байгуулж 11 багш, 5 эцэг эх 97 сурагч оролцож ангийн номын сан болон сурагчдын хувийн 155 сурах бичгийг эмчлэв. Энэхүү ажлын үр дүнд сурагчид өөрийн болон бусдын сурах бичгийн цэвэр нямбай хэрэглэх арга барилд суралцсан төдийгүй ном ашиглах хугацааг уртасгахад ач холбогдолтой.

Дэлхийн  Хүүхдийн номын өдөрт зориулсан ДЗОУБ-ын хүүхэд хөгжил хамгааллын хөтөлбөрөөс дэлхийн үлгэрийн хаан Х.К.Андерсений үлгэрээс сэдэвлэсэн жүжиглэсэн тоглолтын уралдаанд оролцож эхний тэргүүн байр эзэлж, эмэгтэй шилдэг дүрийн  шагналыг авсан.

Ямх охины дүрд Б.Анхзаяа, хулганы дүрд А.Батцэцэг, Хараацайн дүрд С.Хос-Эрдэнэ, Мэлхийн дүрд К.Тогтохбаатар, Т.Цолмон, Алтанзагас, ээжийн дүрд Б.Саранзаяа, Цэцэгсийн сүнсийн дүрд Э.Жавхлан нар оролцсон.

Багш нараа хөгжүүлэх 

Гоо зүйн боловсролын чиглэлийн агуулгын хүрээг улам нэмэгдүүлэх зорилгоор МУИС-ийн Философийн тэнхмийн багш доктдор дэд пропесор Б.Дэлгэрмааг урьж “Гоо зүйн онол, арга зүй” сэдвээр 2 цагийн лекцийг АБ-ын багш нартаа авлаа.

Хүүхдийн ивээх сангаас зохион байгуулсан”Нийгэмшүүлэх цирк” 5 хоногийн сургалтад 5 багш хамрагдсан.

Мөн “Театрын аргаар хүүхдийг хүмүүжүүлэх нь” сургалтад 2 багш, “Жендэрийн тэгш оролцоо” сургалтад 4 багш,Хүний наймаанаас урьдчилан сэргийлэх нь сургалтад 4 багш тус тус  хамрагдсан.

Багш нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, авьяасыг хөгжүүлэх зорилгоор багш Б. Оюун-Эрдэнэ  “Уран хайчилбар”-ын 60 минутын сургалтыг зохион байгуулж 16 багш хамрагдлаа.

Энэхүү сургалтад хамрагдсан багш нар ангийн сурагчдад “Уран хайчилбар”-ын хичээл явуулж, анги бүр өөрсдийн онцлогоор сургалтыг зохион байгууллаа.

Иргэдэд амьдрах ухааны сургалт болоод мэргэжлийн чиг баримжаа олгох  сургалтыг хорооны иргэд, сургууль цэцэрлэгийн багш, ажилчид, суралцагчид, төрийн албаны ажилчидад явуулж байна.

Мөн цэнгээнт бүжгийн цэнгүүнийг 25-р хорооны иргэдэд бүжгийн хичээлийг багш Гүнбилэг,  Оюун-Эрдэнэ, Нямсүрэн нар явууллаа. Сургалтын үр дүнд иргэдийн авъяас чадварыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхэд нь туслах зорилго тавин ажиллаж байна.

25-р хорооны нийт 21-н иргэн бүжгийн хичээлд хамрагдан вальс, полько, танго бүжгийг сурч нэг өдрийн уулзалт цэнгүүнийг хийв. Сургалтад өөрийн хүсэлтээр бусад хороодод хичээл явуулахад туслах сонирхолтой олон иргэд байсан нь энэхүү сургалт иргэдэд хэрэгцээтэй байгаа нь харагдсан.

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: БЗД-ийн 4 хороо, Хилчдийн гудамж, 114а байр, 97-р сургуулийн зүүн урд талд Сэлэнгэ рестораны баруун талд 2 давхар ягаан байр

И-мэйл хаяг: bayanzurkh_ub@ncle.edu.mn

Веб сайт: www.edulife.mn

Утас: 11-463297

Сургалтын менежер С.Ундармаа 99836970

Сургалтын менежер Т.Орхонцэцэг 91910791

Нийгмийн ажилтан Ц.Амарбаясгалан 95214311