Хан-Уул дүүрэг

Хан-Уул дүүрэг

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 116 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 03 өдрийн А/40 тоот захирамж, Дүүргийн засаг даргын  1998 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 206 тоот захирамжаар Гэгээрэл хөгжлийн төв нэртэйгээр байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1102 тоот захирамжаар Албан бус-Насан туршийн боловсролын төв нэртэйгээр 20 дахь жилдээ  үйл ажиллагаагаа явуулж байна.  

Насан туршийн боловсролын эрхэм зорилго нь:

Хүн төрсөн цагаасаа эхлэн насан хутгийг олох хүртлээ амар тайван, эрүүл энх, нэр төртэй байж, жам ёсны эрхээ бусдаас хараат бус байдлаар эдлэхэд нь шаардагдах тасралтгүй боловсролын орчин нөхцлийг цогцлоох явдал мөн хэмээн тодорхойлж байна.

Насан туршийн боловсролын агуулга нь:

Тухайн хүнд гэр бүлийн, иргэний, ёс суртахуун-төлөвшлийн, гоо зүй-мэдрэмжийн, амьдрах ухааны цогц чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн үзэл санаа мэдлэг, чадварыг, сургалтаар олгоно. 

Насан туршийн боловсролыг эзэмшүүлэх арга зам нь:

Нас, хүйс, яс, үндэс,нийгмийн гарал,хөрөнгө чинээ, шашин шүтлэг, ажил мэргэжил, оршин суугаа газар нутгаасаа үл хамааран нийгмийн бүхий л орчин цаг хугацаанд өөрийнхөө хэрэгцээ, боломжид нийцүүлэн албан бус боловсрол эзэмших тэгш боломжийг хүн бүрд адил тэгш олгох, үүнд төр иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангана.

Насан туршийн боловсролын үр дүн нь:

Тухайн цаг үеийнхээ суурь хэрэгцээ,байгаль, нийгмийн орчноос өгч байгаа шийдэл шаардсан асуултуудад дасан зохицох чадвар зоригийн үйлдэлд үндэслэн хүнлэг хариултыг өгч чадах оюун санаа, сэтгэц, бие бялдарын хувьд хөгжсөн “Эрдэм боловсролтой Монгол хүн” хэмээн төсөөлж байна.

Насан туршийн боловсролыг дараах 5 чиглэлийн агуулгын хүрээнд иргэдэд эзэмшүүлнэ.

Үүнд:

  • Гэр бүлийн боловсролын агуулгын хүрээ
  • Иргэний боловсролын агуулгын хүрээ
  • Ёс суртахуун-төлөвшлийн боловсролын агуулгын хүрээ 
  • Гоо зүй- мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээ
  • Амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээ

Гэр бүлийн боловсролын агуулгын хүрээ:

Хүн бүр гэр бүлээ төлөвлөх  үр хүүхдийнхээ бие бялдар, сэтгэц, оюун  санааг эрүүл байлгаж эрсдэлгүйгээр өсгөж хүмүүжүүлэх таатай орчин бүрдүүлэх, гэр бүлийн тулгамдсан асуудлыг зохистойгоор шийдвэрлэх, Удмын сангаа цэвэр байлгах, төрөл садан нийгмийн өмнө хүлээсэн гэр бүлийн гишүүний үүргээ биелүүлэхэд шаардагдах чадвар эзэмшихэд оршино.

Иргэний боловсролын агуулгын хүрээ:

Хүн бүр үндэсний уламжлалт болон иргэний нийгмийн үнэт зүйлийг тэнцвэртэйгээр хослуулан эзэмших,Улмаар оюун санаа, гэр бүл нийгмийн олон талт харилцаанд иргэний хувьд тэгш эрхтэйгээр  оролцох, экологи, эдийн засаг улс төр эрх зүйн хүрээнд бие дааж болон бусадтай хамтран аж төрөхөд шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.

Ёс суртахуун төлөвшлийн боловсролын агуулгын хүрээ:  

Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга учрыг танин мэдэж цаашдын зорилгоо зөв тодорхойлох, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхийн тулд авъяас чадвараа нээн хөгжүүлэх мэргэжлээ сонгох эрүүл мэнд, харилцаа, ёс суртахууны хувьд төлөвших, буруу зуршилд автахгүй байх, нийгэмд эзлэх байр сууриа баттай олоход шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.

Гоо зүй -мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээ:

Хүн бүр байгаль нийгмийн зүй зохист хамаарал, түгээмэл гоо сайхныг танин мэдэж, энэхүү төсөөлө, мэдрэмжээ хүн-байгаль, хүн-нийгмийн харилцаанд зохистойгоор тусган хэрэгжүүлэх аливаа урлагийн бүтээлээр дамжуулан хүний оршихуйн үнэ цэнэ сайхныг түгээн дэлгэрүүлэх, хүртэн мэдрэх чадвар эзэмшихэд оршино.

5.Амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээ:

Хүн бүр амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй  байх, бие бялдар,оюун санаа, авъяас чадвараа хөгжүүлэх, санхүүгийн нөхцөлөө сайжруулах зорилгоор мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмших, мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, дүйцсэн хөтөлбөрийн болон бичиг үсгийн боловсрол ээзэмшихэд чиглэнэ.

9-өөс дээш насны сургууль завсардагчдад дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэн гэрчилгээ олгоно. Иргэдийн бие даан боловсролоо дээшлүүлэхэд нь туслах чиглэлээр танхимын болон явуулын номын сангийн үйлчилгээг тогтмол үзүүлнэ.

АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ДАРААХ СУРГАЛТУУДАД УРЬЖ БАЙНА.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран ажил, мэргэжилгүй, хөгжлийн бэрхшээлтэй 18-80 насны иргэдийг үнэ төлбөргүйгээр сургаж чадамжийн гэрчилгээ олгоно. Суралцахыг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Хорооны засаг даргын тодорхойлолт
  2. 1% цээж зураг
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Үнэ төлбөргүй суралцах боломжтой
  5. Албан байгууллагаараа суралцвал албан тоотыг илгээх

Холбогдох утас:

Манай хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, ТҮК-ийн байр 2-р давхарт

Харилцах утас:

99243152, 95021560, 70000448

Вэб сайт: www.hudabntbt.edu.mn

Е-mail: khanuul_ub@ncle.edu.mn

Facebook хаяг: ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв