Сонгинохайрхан дүүрэг

Сонгинохайрхан дүүрэг

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго: Хүссэн хүн бүрт хэрэгцээтэй боловсролыг сургуулиас гадуур, өөрт тохирсон хэлбэрээр, бололцоотой хугацаанд нь тасралтгүйгээр эзэмших орчинг бүрдүүлж, үйлчилгээг үзүүлэх

Байгуулах шийдвэр: Сонгинохайрхан дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь “Гэгээрэл хөгжил” нэртэйгээр 1998 онд Нийслэлийн засаг даргын А/40 тоот захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн засаг даргын A\186 тоот захирамжаар байгуулагдсан. Дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжаар “Албан бус-Насан туршийн боловсролын төв” болон өргөжиж, сургалт, үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагаа: Тус төв нь сургууль завсардалтыг бууруулах, сурах эрх нь хязгаарлагдсан эмзэг өрхийн хүүхдүүдэд бичиг үсгийн болон боловсрол нөхөн олгох /БНО/, бага, суурь, бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ ажил мэргэжилгүй, өрхийн орлого багатай эмзэг өрхийн залуусыг мэргэшүүлэх, иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарыг чадваржуулах, амьдрах ухаан, экологи, эрүүл мэнд, иргэний болон тогтвортой хөгжлийн боловсрол олгох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байна.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

 

 

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд 12, 42, 65, 76, 124 дүгээр сургуулийн салбар танхим, “Харилцааны хөгжил төв” ТББ-ын сургалтын танхимд нийт 11 бүлэг дүйцсэн хөтөлбөрөөр холимог бүлгээр боловсрол нөхөн олгох бага, суурь, бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэх сургалтанд 186 хүүхэд хамрагдан суралцаж зохих шатны стандартыг хангасан.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:

Амьдрах ухааны чиглэл                   

  • Ажил, мэргэжилгүй, боловсролын үйлчилгээний гадна буй, өрхийн орлого багатай өрхийн иргэдэд өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өрхийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр 45 хоногийн “Сүлжмэл”, “Эсгий урлал”-ын сургалтыг зохион байгуулдаг.
  • Бичиг  үсэг үл  мэдэгч болон бага мэдэгч насанд хүрэгчдийн судалгааг гаргаж, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг  хичээллүүлдэг.
  • Иргэн бүрийн боловсролын ерөнхий төвшинг дээшлүүлэх зорилгоор англи хэл, компьютерийн 40 цагийн сургалтыг хөтөлбөрийн дагуу явуулдаг.

Гэр бүлийн боловсролын чиглэл

  • “Төсөл бичих, боловсруулах”, “Стресс, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Тунгаан бодох” “Өөртөө итгэх итгэл”, “Харилцаа”, “Мэргэжил сонголт“, “Амьсгалын замын халдварт өвчин”,  “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нь” “Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх” “Өсвөр үеийнхний нийгэмшүүлэх чадварыг хөгжүүлэх”, “Амьдралын зөв дадал”  сургалтуудыг зохион байгуулдаг.
  • Албан бус сургалтад суралцаж байгаа  суралцагчдын  гэр бүлд чиглэсэн эцэг эхийн оролцоог дэмжсэн уулзалт, үзэсгэлэнг  гаргадаг. 
  • Суралцагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч  уралдаан тэмцээн зохион байгуулах, биеийн тамирын хичээлийг тогтмол хичээллүүлдэг.

Иргэний боловсролын чиглэл

  • Насанд хүрэгчдийн иргэний иргэний боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, нийгмийн олон талт харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох чадвартай иргэн болж төлөвшүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино. “Хүүхдийн эрх, үүрэг”, “Халдварт өвчин”, “ХДХВ/ДОХ”, “Эрүүл бие”, “Эрүүл ахуй”, “Эрүүл орчин” “Нийгмийн халдварт өвчин”, “Стресс”, “Харилцаа” гэсэн сургалтуудыг зохион байгуулдаг.
  • Иргэн бүрийг байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах, уламжлалт зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох, хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа биелүүлэх чадвартай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор доорх байгууллагуудтай хамтран сургалт, үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, хуваарийн дагуу зохион байгуулдаг.
  • Цэргийн насны залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх  зорилгоор тэдний нас сэтгэхүй, боловсролын түвшинд тохирсон сургалтуудыг БЗД-ийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг. 

Ёс суртахуун төлөвшлийн чиглэл

  • Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга чанарыг танин мэдэж, аж, төрөхүйн зорилгоо зөв тодорхойлох амьдралынхаа чанарыг дээшлүүлэхийн тулд авъяас чадвараа нээн хөгжүүлэх, мэргэжлээ сонгох, эрүүл мэнд, харилцаа, ёс суртахууны хувьд төлөвших, буруу зуршилд автахгүй байх, нийгэмд эзлэх байр сууриа баттай болгоход шаардагдах чадвар эзэмших зохилгоор “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, түүний хэрэгжилт”

Гоо зүй мэдрэмжийн боловсролын чиглэл

  • Тус сургалтын агуулга нь хүн бүр байгаль, нийгмийн зүй зохистой хамаарал, түгээмэл гоо сайхныг танин мэдэх, төсөөлөл мэдрэмжээ хүн байгаль-хүн нийгмийн харилцаанд бодитойгоор тусган хэрэгжүүлэх, аливаа урлагийн бүтээлээр дамжуулан аливаа зүйлийн үнэ цэнэ, сайхныг түгээн дэлгэрүүлэх хүртэн мэдрэх чадвар эзэмшүүлэх зорилгоор “Гоо зүйн үндсэн ойлголт”, “Хорт зуршил”, “Хувцаслах гоо зүйн соёл” гэх зэрэг сургалтуудыг явуулдаг.

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

Дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллав. Үүнд:

  • Албан бус боловсролын үндэсний хөтөлбөр
  • Зайны сургалтын үндэсний хөтөлбөр
  • “Эрүүл орчин-Эрүүл дүүрэг” хөтөлбөр
  • “Эрүүл хүн” хөтөлбөр
  • Сонгинохайрхан боловсрол дэд хөтөлбөр

Хүн амд боловсролын үйлчилгээг тасралтгүй зохион байгуулахад дараах байгууллагуудтай хамтран ажиллав. Үүнд:

  • БСШУЯ-ны харъяа НТБҮТөв
  • Нийгмийн хөгжлийн хэлтэс
  • Нийслэл, дүүргийн боловсролын хэлтэс
  • Цэргийн штаб
  • СХД-ийн цагдаагийн 2-р хэсэг
  • Намдолдэчилэн хийд
  • ӨЭМТ-ийн эмнэлэг
  • Өүлэн минч ХХК
  • Хүүхэд хамгааллын арга зүйн төв
  • Ангаахын шинэжлэх ухааны сургуулийн Сувилахуйн сургууль
  • ДЗМ-БХОНХХ
  • “Харилцааны хөгжил төв” ТББ
  • “ХОЛТ” ОУБ
  • СХД-ийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албад, хороод, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
  • “Дэлхийн Зөн” ОУБ-ын Баянхошуу, толгойт, хөтөлбөрийг ХОЛТ Олон Улсын Хүүхдийн Байгууллага, зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран сургууль завсардсан суралцагчдыг хичээлээс гадуур хөгжүүлэх, иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллаж байна. 
  • “Харилцааны хөгжил төв” ТББ-тай хамтран дүйцсэн хөтөлбөрөөр бага боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж зорилтот бүлгийн сурагчдад хичээлийн хэрэглэл, үдийн цай хөтөлбөрийг ХОЛТ Олон Улсын Хүүхдийн Байгууллагын санхүүгийн дэмжлэгээр  хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн тус төвд суралцагч зорилтот бүлгийн өрхөд хүнс хоол, нүүрс, эд материалын туслалцааг “ХОЛТ” Олон Улсын Хүүхдийн Байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

2016 оны хичээлийн жилд насан туршийн боловсролын 5 чиглэлийн хүрээнд  төрлийн сургалтыг 120 удаа зохион байгуулж,  6477 хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулан сургасан байна. Үүнд:

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: СХД-ийн 18-р хороо 12-р сургуулийн 1 давхарт байрладаг.

Facebook: СХД-ийн Насан туршийн боловсролын төв

Имэйл хаяг: songinokhairkhan_ub@ncle.edu.mn

Утас: 70171456

Сургалтын менежер Д.Содбилэг /96002825/

Насанд хүрэгчдийн сургалтын менежер Б.Болормаа /96545661/

Нийгмийн ажилтан У.Чаминцэцэг /88160658/