Сүхбаатар дүүрэг

Сүхбаатар дүүрэг

Эрхэм зорилго: Хүн төрсөн цагаасаа эхлэн насан хутгийг олох хүртлээ амар амгалан, энх тайван, эрүүл энх, нэр төртэй байж, жам ёсны эрхээ бусдаас хараат бус байдлаар эдлэхэд нь шаардагдах тасралтгүй боловсролын орчин нөхцөлийг цогцлоох юм.

Байгуулах шийдвэр: Тус төв нь Монгол Улсын Засгийн Газрын 116 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад Албан Бус Боловсролыг хөгжүүлэх Үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг Даргын 1998 оны А/88 тоот, Дүүргийн Засаг Даргын А/40 захирамжаар үүсгэн байгуулагдсан. Нийслэлийн Засаг Даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1102 дугаар захирамжаар Албан бус-Насан туршийн боловсролын төв болон нэр өөрчлөгдсөн.  Байгуулагдсан цагаас хойш 20 жил сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа: Албан бус-Насан  туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдэд хэрэгцээ шаардлагад тулгуурлан насан туршийн боловсролын 6 чиглэлийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад: Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг.

  • Бага боловсрол
  • Суурь боловсрол
  • Бүрэн дунд боловсрол

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:

  1. Амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд​​​​​Ажил мэргэжилгүй иргэдэд  мэргэжлийн чиг баримжаа олгох англи хэл, компьютер, үсчин, гоо сайханы сургалтыг зохион байгуулдаг. Бичиг  үсэг үл  мэдэгч болон бага мэдэгч насанд хүрэгчдийн судалгааг гаргаж, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг  хичээллүүлдэг. Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт: Үсчин, Гоо сайхан, Уламжлалт гар урлалын сургалт, Компьютер анхан, дунд шат
  2. Гэр бүлийн боловсролын агуулгын хүрээнд
  3. Иргэний боловсролын агуулгын хүрээнд
  4. Ёс суртахуун төлөвшлийн агуулгын хүрээнд
  5. Гоо зүй мэдрэмжийн боловсролын  агуулгын хүрээнд
  6. Шинжлэх ухааны боловсролын агуулгын хүрээнд

Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагаа:

СБД-ийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албад, хороод, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.

Хаяг: СБД-ийн 18 хороо 71-р сургуулийн хойно байрладаг.