Архангай аймаг

Архангай аймаг

 АРХАНГАЙ АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго:

Нийгмийн бүхий л орчин, цаг хугацаанд өөрийнхээ хэрэгцээ боломжид нийцүүлэн боловсрол эзэмших тэгш боломжийг хүн бүрд адил тэгш олгох, үүнд төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, орон нутгийн иргэдийн насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоог бэхжүүлэх.

Байгуулах шийдвэр:

Архангай аймгийн Насан туршийн боловсролын төв нь 2015 оны 3 сарын 17-ны өдрийн  Аймгийн Засаг даргын а/102 тоот захирамжаар байгуулагдан, Насан туршийн боловсролын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

 Үйл ажиллагаа:

  1. Насан  туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдэд хэрэгцээ шаардлагад тулгуурлан насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын үйл ажиллагааг төв нэгжүүдэд зохион байгуулдаг.
  2. Тус төв 5 чиглэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, нэмэлт, туслах материал, гарын авлага боловсруулан нэгжүүдэд түгээх, мөн нэгжийн багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах үйл ажиллагааг явуулдаг.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд 452 хүүхэд, залуучууд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг Архангай аймгийн 19 сумийн  ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн нэгжийн багш нар хичээллүүлж  байна.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:

  1. Амьдрах ухааны чиглэл: Иргэдэд  санхүүгийн боловсрол олгох сургалт, ДЗОУБайгууллагатай хамтран бизнестэй танилц сургалтыг зохион байгуулдаг. Ажил мэргэжилгүй иргэдэд мэргэлжийн чиг баримжаа олгох оёдол, эсгүүр, гар урлалын 14 хоногийн сургалтыг явуулдаг. Бичиг үсэг үл мэдэгч болон бага мэдэгч насанд хүрэгчдийн судалгааг гаргаж, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг  хичээллүүлдэг.
  2. Гэр бүлийн боловсролын чиглэл:  “Гэр бүлийн харилцаа”, ”Хүүхдийн хүмүүжил төлөвшил”, ”Хүүхдийн эрх, хамгаалал”, “Миний гэр бүлийн аз жаргал”  гэх мэт сургалтуудыг зохион байгуулдаг.Албан бус сургалтад суралцаж байгаа  суралцагчдын  гэр бүлд чиглэсэн эцэг эхийн оролцоог дэмжсэн уулзалт, хурал хийдэг. 
  3. Иргэний боловсролын чиглэл Иргэдэд экологи, эдийн засгийн боловсрол олгох зорилгоор “Өөртөө итгэх итгэл”, ”Хуулиа мэдье, дээдэлье ”, “Монголын уламжлалт соёл, ахуй амьдрал”, ”Ирээдүйн мэргэжлээ зөв сонгоё”  зэрэг хөтөлбөрт сургалтуудыг зохион байгуулдаг. “Ном уншиж хэвшие” аяныг зохион байгуулдаг.
  4. Ёс суртахуун төлөвшлийн чиглэл Өсвөр насны сурагчдын хэрэгцээ сонирхлыг нь судлан “Архи тамхины хор уршиг”, “Эрүүл мэндийн боловсрол”, ”Харилцааны зөв хандлага”,  гэх мэт сургалтуудыг зохион байгуулдаг.
  5. Гоо зүй мэдрэмжийн боловсролын чиглэлИргэдэд урлаг, уран сайхан болон хүний дотоод гадаад  гоо зүй мэдлэг боловсрол  олгох зорилгоор  “Эрүүл мэнд ба гоо сайхан”,  “Ус бидний амьдралд” “Дасгал хөдөлгөөн ба эрүүл мэнд”, “Үгийн ид шид” зэрэг сургалтуудыг явуулдаг.

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

2017 оны хагас жилийн байдлаар Архангай аймгийн хэмжээнд НТБТөв, нэгжүүд  гэр бүлийн-38, амьдрах ухааны-45, ёс-суртахуун төлөвшлийн-17, иргэний боловсролын-30, гоо зүй эрүүл мэндийн-15 удаагийн сургалтуудыг  тус тус зохион байгуулж нийт 4200 орчим иргэнийг хамруулаад байна. 2016-2017 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд сургалтанд 452 сурагч хамрагдаж байна. Эдгээрээс 73 нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид байна.  2016-2017 оны хичээлийн жилд Бага боловсрол – 15, Суурь боловсрол-51, Бүрэн дунд боловсролыг – 55 суралцагч төгсөж гэрчилгээ авсан. 

Бичиг үсэг таниулах сургалтад  Чулуут-3, Өндөр-Улаан-2, Тариат-3, Булган-5, Хайрхан-1, Цахир-3, Эрдэнэбулган-2, Их тамир-2 нийт 21 хүн хамрагдаж өөрийн хэмжээнд уншиж бичиж чаддаг болсон. Бичиг үсгийн боловсрол дээшлүүлэх сургалтанд Булган-7,   Хайрхан -11, Хотонт -12, Цахир-14 нийт 44 хүн хамрагдаж байна.       

ХОЛБОО БАРИХ:

ХАЯГ: Архангай аймгийн 3-р баг Фломын байрны 2-р давхарт, Нутгийн захиргааны ордоны замын эсрэг талд.

E mail: arkhangai@ncle.edu.mn

Facebook: Архангай аймгийн Насан туршийн боловсролын төв

Утас: 99973703 /Захирал Х.Отгонцэцэг/

          99012167 /Багш Н.Оюунгэрэл/