Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймаг

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго:

Бүх нийт нь нийгмийн хөгжлийн чиг хандлага болон хувь хүний эрх ашигт нийцсэн боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшиж, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролын агуулга, арга зүй, үнэлгээ, орчин, боловсон хүчин, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Байгуулах шийдвэр:

Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төв нь 2013 оны 12-р сарын 30-ны өдрийн А/689 тоот захирамжаар 2016 оны 01-р сарын 01-ээс 3 хүний бүтэцтэй байгуулагдсан.

Үйл ажиллагаа:

Аймгийн Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа нь үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс, боловсролын зэргээс үл хамааран  бүх насны иргэдэд адил тэгш эрхтэйгээр үнэ төлбөргүй чанартай боловсрол эзэмшүүлж, насан туршийн боловсролын агуулгын хүрээнд болон хэрэгцээнд тулгуурлан мэдлэг мэдээллээр ханган ажилладаг. Мөн сургууль завсардагсдад бичиг үсгийн сургалт, дүйцсэн хөтөлбөрийн сургалт явуулдаг. Төвийн үйл ажиллагааг дэмжих, илүү өргөн хүрээтэй таниулах зорилгоор үйл ажиллагааг давхар явуулж байна.

Бүтэц зохион байгуулалт:

Аймгийн Насан туршийн боловсролын төв нь нийтдээ 14 нэгжтэй. Эдгээр нь Алтанцөгц, Алтай, Бугат, Буянт, Булган, Баяннуур, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Цэнгэл, Цэнгэл Тыва, Улаанхус, Цагааннуур тосгон гэх мэт юм. Захирал (1) - сургалтын менежер (1) - төвийн багш (1) - нэгжийн багш (14) гэх орон тоогоор нийт 20 албан хаагч ажиллаж байна.

Дүйцсэн хөтөлбөрийн сургалт:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулдаг. 2017-2018 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд нийт 425 (Бага боловсрол-51, Суурь боловсрол-224, Бүрэн дунд боловсрол-150), бичиг үсгийн сургалт олгох сургалтанд нийт 78 суралцагч бүртгүүлсэн. Уг сургалтуудыг явуулын болон тэнхимийн аргаар заадаг юм.

Насан туршийн боловсролын сургалтын агуулга:

Насан туршийн боловсролыг дараах 5 чиглэлийн агуулгын хүрээнд иргэдэд олгох сургалтын үйл ажиллагаагаар тодорхойлогдоно. Үүнд:

1.   Гэр бүлийн боловсрол

Агуулгын хүрээ: Хүн бүр гэр бүлээ төлөвлөх, үр хүүхдийнхээ бие бялдар, сэтгэц, оюун санааг эрүүл байлгаж, эрсдэлгүйгээр өсгөж хүмүүжүүлэх таатай орчин бүрдүүлэх, гэр бүлийн тулгамдсан асуудлыг зохистойгоор шийдвэрлэх, удмын сангаа цэвэр байлгах, төрөл садан, нийгмийн өмнө хүлээсэн гэр бүлийн гишүүний үүргээ биелүүлэхэд шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.

2.   Иргэний боловсрол

Агуулгын хүрээ: Хүн бүр үндэсний уламжлалт болон иргэний нийгмийн үнэт зүйлийг тэнцвэртэйгээр хослуулан эзэмших, улмаар оюун санаа, гэр бүл нийгмийн олон талт харилцаанд иргэний хувьд тэгш эрхтэйгээр оролцох, экологи, эдийн засаг, улс төр, эрх зүйн хүрээнд бие дааж болон бусадтай хамтран аж төрөхөд шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.

3.   Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол

Агуулгын хүрээ: Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга учрыг танин мэдэж, цаашдын зорилгоо зөв тодорхойлох, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхийн тулд авъяас чадвараа нээн хөгжүүлэх, мэргэжлээ сонгох, эрүүл мэнд, харилцаа, ёс суртахууны хувьд төлөвших, буруу зуршилд автахгүй байх, нийгэмд эзлэх байр сууриа баттай олоход шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.

4.   Гоо зүй-мэдрэмжийн боловсрол

Агуулгын хүрээ: Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга учрыг танин мэдэж, цаашдын зорилгоо зөв тодорхойлох, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхийн тулд авъяас чадвараа нээн хөгжүүлэх, мэргэжлээ сонгох, эрүүл мэнд, харилцаа, ёс суртахууны хувьд төлөвших, буруу зуршилд автахгүй байх, нийгэмд эзлэх байр сууриа баттай олоход шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ.

5.   Амьдрах ухааны боловсрол

Агуулгын хүрээ: Хүн бүр амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх, бие бялдар, оюун санаа, авъяас чадвараа хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, дүйцсэн хөтөлбөрийн болон бичиг үсэг, мэргэжлийн боловсрол эзэмших, санхүүгийн нөхцлөө сайжруулах зорилгоор сургалт, өдөр тутмын үйл ажиллагааны олон арга хэлбэрийг ашиглах чадвар эзэмшихэд чиглэнэ.

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа:

  1. 2012 онд Рио Де Жанейро хотноо болсон НҮБ-ын чуулганы үеэр санаачилсан 2015 онд дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилт”-уудыг нөхөн гарч ирж буй хөтөлбөр “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” юм. Тус хөтөлбөрийн хүрээнд сургалт семинарыг тогтмол зохион байгуулж байна.
  2. Сангийн Яам, БСШУЯам, Монголбанк хамтарч 2017 оныг “Хуримтлалтай Монгол хүн” хөтөлбөрийг Монгол улс даяар хэрэгжүүлж, “Санхүүгийн боловсрол” олгох сургалтыг бүх насны иргэдэд хүргэсэн. Энэ хүрээнд Насан туршийн боловсролын үндэсний төв нь “Иргэн баян бол Улс баян” сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай зохион явуулж, НТБТөвийн багш нарыг үндэсний хэмжээний сургагч багшаар бэлтгэсэн болно. Манай аймагт НТБТөв, Монголбанк хамтарч аймгийн төв, хөдөө сумдын багш нарт, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүдэд, өсвөр үе, залуучуудад сургалтыг тогтвортой зохион байгуулж байна.
  3. Аймгийн ШШГГазар болон ЦГазартай хамтран ажиллах гэрээ байгуулан хүмүүжигчид болон албан хаагчдад тогтмол сургалт зохион байгуулдаг.
  4. Мөн аймгийн төвийн бүх ЕБС-тай хамтран ажиллаж жил болгоны хавар уламжлалт үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааны хүрээнд ажил болгон явуулахаар аян зохион байгуулдаг. 2017 оны хавар аймгийн төвийн бүх ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Тогтвортой хөгжлийн боловсрол-2030” төслийн хүрээнд “Эх дэлхийгээ хайрлая” нэртэй аян зохион байгуулсан юм. Үүнд 300 гаруй сурагч хамрагдаж өөрсдийнхөө санал бодлоо хуваалцан дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлсэн. Мөн биднй зүгээс байгаль эх дэлхийгээ, орчноо хайрлан хамгаалах талаар мэдлэг мэдээллээр хангасан болно.

Энэ жил “Охидын дуу хоолойг сонсох” нэртэй форум зохион байгуулахаар төлөвлөж байгаа болно. Үүнд бүх ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулна. Охид эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигдөж байгаа энэ эрин үед охидын эрх нь зөвхөн охидод хамааралтай асуудал бус хөвгүүд, залуучууд, өсвөр үеийнхэнд бас хамааралтай болох талаар, мөн яаж урдьчилан сэргийлэх, хайрлах, хамгаалах вэ? гэдгийг ухааруулан ойлгуулах юм.

Холбоо барих:

ХАЯГ: Баян-Өлгий аймаг, Өлгий сум 5-р баг ЗДТГ-ын байрны 1-р давхар.

E-Mail хаяг: bayanulgii@ncle.edu.mn

Facebook хаяг: Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төв

Захирал: Б.Бахытгүл /99815098/

Сургалтын менежер: Е.Гүлдаурен /99935011/