Булган аймаг

Булган аймаг

БУЛГАН АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Байгуулах шийдвэр:

Булган аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02ны өдрийн А/309 тоот захирамжаар Албан бус-Насан туршийн боловсролын төв байгуулагдлаа.

Үйл ажиллагаа:

Албан бус-Насан  туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдэд хэрэгцээ шаардлагад тулгуурлан насан туршийн боловсролын  агуулгын хүрээнд  сургалтын үйл ажиллагаа зохион байгуулна. 2017 - 2018 оны хичээлийн жилээс эхлэн дүйцсэн хөтөлбөр, насан туршийн боловсрол олгох үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалт, арга зүйгээр ханган нэгжийн багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байна.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 374 хүүхэд, залуучууд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцсан. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг ерөнхий боловсролын 17 сургуулийг түшиглэн тусгай анги танхимуудад сургалт явууллаа.

Насан туршийн боловсрол олгох үйл ажиллагааг агууллагын хүрээнд чиглэл тус бүрт хэрэгцээний судалгаа авч сургалт зохион байгуулсан.

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Булган. Булган сум 5-р баг Жаргалант, Боловсрол, соёл, урлагийн газрын байр.

Имэйл хаяг: bulgan@ncle.edu.mn

Захирал Т.Дэлгэрмаа / Утас:95793595/

Нийгмийн ажилтан М.Эрдэнэчимэг /99349131/

Багш П.Мөнгөнцэцэг /96349922/