.png)
Дорнод аймаг
ДОРНОД АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
БАЙГУУЛАХ ШИЙДВЭР: “Насан туршийн боловсролын төв байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/286 тоот захирамж гарсан бөгөөд одоогоор албан ёсоор төв байгуулагдаагүй байна
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ :
Дорнод аймгийн 14 суманд Ерөнхий боловсролын сургуулийг түшиглэсэн 16 нэгжид нийт 16 багш ажиллаж байгаагийн 2 нь эрэгтэй багш, НТБ-ын нийт багшийн 7 нь Насан туршийн боловсролын үндсэн багшаар, 9 багш НТБ-ын багшийн ажлыг хавсран гүйцэтгэж байна.
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:
НТБ-ын багш нар 16-34 насны иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд шаардагдах сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллага, хувь хүнтэй хамтран зохион явуулдаг бөгөөд 2017 оны эхний хагас жилд :
- ”Тогтвортой хөгжлийн боловсрол “ чиглэлээр 8 төрлийн сургалтад 562 хүнд
- Амьдрах ухааны боловсрол олгох 12 модулиар 276 өсвөр насны хүүхдэд
- Амьжиргааны ухааны 4 чиглэлийн сургалтаар 134 иргэнд
- Гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөлийн үйл ажиллагаанд 299 сурагч, 409 насанд хүрэгчид, нийт 708 хүн
- Иргэний боловсрол –Экологи, Эдийн засаг, Улс төр, Эрх зүйн сургалтад 145 сурагч, багш, эцэг эх, иргэдийн төлөөлөл 415 , нийт 560 хүн,
- Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол – Авьяас чадвар нээх, Мэргэжил сонгох, Эрүүл мэнд, Ёс суртахуун-төлөвшлийн сургалтад 971 хүн,
- Гоо зүй-мэдрэмжийн боловсролоор 234 иргэн,
- Дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар 131 хүн, Бичиг үсгийн сургалт 18 ээжид, нийтдээ 3594 иргэнийг хамруулсан.
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР:
- Тус аймгийн 5 суманд Японы Хүүхдийг Ивээх Сангаас 2013 оноос 2017 оны 6 дугаар сар хүртэл Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл хэрэгжин зорилтот сум бүр “Бага боловсрол нөхөн олгох танхим”-тай болсноор эдгээр сумдын материаллаг байдал сайжирсан.
- Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ийн Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ийн Хүн амын сангаас хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд “Амьдрах ухааны танхим”-ыг аймгийн төвийн Хан-Уул цогцолбор сургуулийн дэргэдэх Албан бус-Насан туршийн боловсролын нэгж дээр байгуулж үйл ажиллагааг зохион явуулдаг.
ХАЯГ:
Дорнод аймаг. Чойбалсан хот. Боловсрол соёл урлагийн газар
БСУГ-ын дарга А.Нансалмаа – 99037701, 70583674
БСУГ-ын Боловсролын албаны ахлах мэргэжилтэн Ш.Мандах -99578989, 88577474
Имэйл хаяг: dornod@ncle.edu.mn