Төв аймаг

Төв аймаг

ТӨВ АЙМГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Төв аймагт АБНТБТ-н Төв аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/608 тоот захирамжаар байгуулагдсан.  Өнөөдрийн байдлаар захиралыг түр хавсран гүйцэтгэгч, дүйцсэн хөтөлбөр, бичиг үсгийн боловсрол  хариуцсан багш 1, сургалтын менежер, амьдрах ухаан хариуцсан багш 1, цагийн  багш-1, сумын 27 нэгж,  27 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж  байна.

Албан бус насан туршийн боловсролын төв нь аймгийн хэмжээнд сургууль завсардсан иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар нөхөн эзэмшүүлэх, бичиг үсэг боловсрол олгох  , монгол бичгийн сургалт, амьдрах ухааны боловсрол олгох , нэгжийн багш нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн нэмэгдүүлэх сургалт семинарыг зохион байгуулж  иргэдийн боловсрол эзэмших хэрэгцээг хангаж, сургууль завсардалтыг бууруулан ажиллаж байна. Албан бус насан туршийн боловсролын үйлчилгээ нь иргэдэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах:

  • Гэр бүлийн боловсрол олгох
  • Иргэний боловсрол олгох
  • Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол олгох
  • Гоо зүй –мэдрэмжийн боловсрол олгох
  • Амьдрах ухааны боловсрол олгох зэрэг 5 чиглэлээр нийгмийн бүхий л орчинд албан бус  хэлбэрээр тасралтгүй боловсрол  эзэмшүүлэхэд  чиглэн ажилаж байна.

Албан бус насан туршийн боловсролын төв нь зөвхөн бичиг үсгийн болон амьдрах ухааны сургалт явуулаад зогсохгүй аймаг болон сумдын иргэдээс боловсролын хэрэгцээний судалгаа авч судалгааны дагуу тэдний хэрэгцээт сургалтуудыг дээрх 5 чиглэлийн дагуу зохион байгуулж байна.

ТӨВ АЙМГИЙН АЛБАН БУС  НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭНД  2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛГО, ЗОРИЛТЫН ТӨСӨЛ

Зорилго:           

Насан туршийн боловсролын тогтолцоог орон нутагтаа бэхжүүлж, иргэдэд насан туршийн тасралтгүй боловсролыг гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, амьдрах ухаан, иргэний боловсролын чиглэлээр эзэмшүүлж, бичиг үсгийн боловсролыг үндэсний Монгол бичигт сургах чиглэлээр олгоно.

Зорилт:

  1. Бага, Суурь, Бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтыг  хөтөлбөрийн дагуу үе шаттайгаар зохион байгуулж дүйцсэн хөтөлбөрийн сургалтын хүртээмжийг эрс сайжруулна.
  2. Амьдрах ухааны чадамжийг дээшлүүлэх, захиалагт болон зорилтот сургалтыг   нийгмийн бүх орчинд албан бус хэлбэрээр тасаралтгүй эзэмшүүлнэ.
  3. Албан бус насан туршийн боловсрол нь насанд хүргэгчдийн  боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж суралцагчдад зан суртахуун , хөдөлмөрийн үнэлэмж, эдийн засгийн  болон  инженерчлэлийн  баримжаатай мэдлэг чадвар олгох сургалтын арга хэлбэрийг нэгж бүрт хэрэгжүүлнэ.
  4. Албан бус насан туршийн боловсролын сургалтын орчин нөхцөлийг сайжруулан үйл ажиллагааг тогтмолжуулна.
  5. Албан бус насан туршийн боловсролын мэдээллийн санг хагас жил тутам баяжуулж сургалтын үйл ажиллагааны үр дүн,  төгсөлтийн үр дүнгээр хувьсах зардлыг тооцдог болно.
  6. Багш нарын мэргэжил дээшлүүлэх, чадвахжуулах сургалтыг бүс, орон нутгийн түвшинд зохион байгуулж багшийн хөдөлмөрийн үнэлгээг ажлын үр дүнгээр бодитой үнэлж урамшуулал, хариуцлагын тогтолцоог бүрдүүлж ажиллана.