Ховд аймаг

Ховд аймаг

ХОВД АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго: Эрдэнэт хүмүүний эрдэм боловсрол Эрүүл ашгийг эрхэмлэн суралцах үйл ажиллагаа үйлчилгээг хүргэж, насан туршийн түнш нь байх болно.

Байгуулах шийдвэр: Ховд аймгийн НТБТ-ийг Ховд Засаг даргын 2013 оны 173 тоот захирамжаар Засаг даргын  дэргэдэх ажлын алба болон анх байгуулагдсан бол 2013 оны 12 сараас Албан бус-Насан туршийн боловсролын төв болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагаа: Албан бус-Насан  туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдэд хэрэгцээ шаардлагад тулгуурлан насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 116 хүүхэд, залуучууд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Үүнд бага боловсролд 153, суурь боловсролд 278, бүрэн дундад 257 хамрагдан суралцаж байна.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:

Амьдрах ухааны чиглэл                   

  • Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс 420 мянган төгрөгний сургалтын зардал авч төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч нарт сургалт зохион байгуулж байна. Үүнд хот тохижуулах албаны албан хаагч, ШШГА, Жаргалант сумын ЗДТГ, Нийгмийн даатгал, ЦГ, гэх мэт байгууллагуудад сургалт зохион байгуулж байна.  
  • Бичиг  үсэг үл  мэдэгч болон бага мэдэгч насанд хүрэгчдийн судалгааг гаргаж, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг  хичээллүүлдэг.
  • Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 4-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, чадваржуулах сургалтын тусгай хөтөлбөрийн дагуу явуулдаг.

Гэр бүлийн боловсролын чиглэл

  • “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах”, “Гэр бүлийн харилцаа”, ”Харилцааны зөв хандлага”, “Эрүүл мэндийн өртөөчилсөн сургалт”, ”Танай хүүхэд сургуульд ороход бэлэн үү”, ”Хүүхдийн хүмүүжил төлөвшил”, ”Хүүхдийн эрх, хамгаалал”, “Миний гэр бүлийн аз жаргал” гэх мэт сургалтуудыг зохион байгуулдаг.
  • Албан бус сургалтад суралцаж байгаа  суралцагчдын  гэр бүлд чиглэсэн эцэг эхийн оролцоог дэмжсэн уулзалт, үзэсгэлэнг  гаргадаг. 
  • Суралцагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч  уралдаан тэмцээн зохион байгуулах, биеийн тамирын хичээлийг тогтмол хичээллүүлдэг.

Иргэний боловсролын чиглэл

  • Иргэдэд экологи, эдийн засгийн боловсрол олгох зорилгоор “Өөртөө итгэх итгэл”, ”Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ”, ”Байгаль экологи хамгаалал”, ”Хүнсний аюулгүй байдал”, ”Харилцаа”, ”Төлөвлөлт”, ”Мэргэжил сонголт” гэсэн сургалтуудыг зохион байгуулдаг.
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэмд биеэ зөв авч явах,  арга барилд  сургахад нь туслах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
  • Цэргийн насны залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх  зорилгоор тэдний нас сэтгэхүй, боловсролын түвшинд тохирсон сургалтуудыг БЗД-ийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг.

Ёс суртахуун төлөвшлийн чиглэл

  • Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга учирыг танин мэдэж, цаашдын зорилгоо зөв тодорхойлох зорилгоор “Архи тамхины хор уршиг”, ”Шийдвэр гаргалт”, ”Харилцааны зөв хандлага”, ”Стресс”, “Зөв хандлага”, “Сэтгэл санааны хямралаас гарах нь”,”Үерхэл нөхөрлөл түүнийг ойлгох нь” гэх мэт сургалтуудыг зохион байгуулдаг.

Гоо зүй мэдрэмжийн боловсролын чиглэл

  • Иргэд, хүүхэд, залуучуудад урлаг, уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох зорилгоор “Тасалгааны цэцгийн арчилгаа”, ”Мод хэрхэн тарих”, ”Охидод өгөх зөвлөмж”, ”Гарын эрүүл мэнд”, ”Иод дутлын эмгэг”, ”Эерэг сэтгэлгээ”, “Ажилд орох ярилцлага”, “Нийгмийн халамж үйлчилгээг хэрхэн авах вэ?” гэх мэт сургалтуудыг явуулдаг.

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

  • Ховд Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албад, хороод, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
  • “Дэлхийн Зөн” ОУХХ болон KOICA-ийн сайн дурын ажилчид, Jaica гэх мэт байгууллагатай хамтран ажиллаж байна.

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

2016 оны хичээлийн жилд насан туршийн боловсролын 5 чиглэлийн хүрээнд 52 төрлийн сургалтыг 138 удаа зохион байгуулж,  9223 хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулан сургасан байна. Үүнд:

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Жаргалант 6-р баг 1 дүгээр сургуулийн урд НТБТ.

Facebook: Ховд Насан туршийн боловсрол

Имэйл хаяг: khovd@ncle.edu.mn

Захирал Б.Амартайван  /89112636/

Нийгмийн ажилтан Д.Бат-Эрдэнэ /95398861/