Хэнтий аймаг

Хэнтий аймаг

ХЭНТИЙ АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай төв нь 2014 оны 05 дугаар сарын 21-нд аймгийн Засаг даргын А/306 тоот захирамжаар байгуулагдах шийдвэр гарч Аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны 542 тоот захирамжаар захирал томилогдсон.

Аймгийн засаг даргын 2015 оны 11-р сарын 16-ны А/524 тоот захирамжаар “Насан туршийн боловсролын төв” болгон нэрээ өөрчилсөн.

Зорилго: Хүн төрсөн цагаасаа эхлэн насан хутгийг олох хүртлээ амар тайван, эрүүл энх, нэр төртэй байж, жам ёсны эрхээ бусдаас хараат бус байдлаар эдлэхэд нь шаардагдах тасралтгүй боловсролын орчныг цогцлоож үйлчлэхэд оршино.

  • НТБ-ын төвийн дэргэд сургалтын клубүүдийг байгуулан хамтарсан багаар сургалтуудыг зохион байгуулж  математик, физик, техник технологийн чиглэлийн  клуб үйл ажиллагаа явуулж байна.
  • Дүйцсэн хөтөлбөрөөр 2016-2017 оны хичээлийн жилд   410 суралцагч хамрагдан суралцаж байгаагаас бага ангид 177, Суурь боловсролд163, бүрэн дунд боловсролд 70 суралцагч суралцаж байна. Манай төв нь 2016 онд сургалтын 5 чиглэлээр 23074 хүнд сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.
  • Төв болон сумдын нэгжийн үйл ажиллагаа тогтмолжиж ЗДТГазар болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж хэвшсэн.Сар бүр хийсэн ажлын тайлан ололт дутагдлын талаар мэдээлэл авч зөвлөн тусалж ажилласнаар сургалтанд хамрагдагсадын тоо болон багшийн ажил идэвхжиж байна.

Холбоо барих:

Хэнтий аймаг Хэрлэн сум 4-р баг Бамын байр

Facebook: Хэнтий аймаг Насан туршийн боловсролын төв

Email: khentii@ncle.edu.mn                       Захирал:Г.Дашдаваа-93060096

Утас: 70563977                                           Менежер Д.Борхүү – 98112183