Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймаг

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго:  Иргэдэд чиглэсэн бүх нийтийн НАСАН ТУРШИЙН боловсролын нээлттэй тогтолцоог бүрдүүлсэн төв болох.

Төвийн зорилго: Иргэдэд хувийн амьдрал төдийгүй эдийн засаг, соёл нийгмийн орчноос үзүүлж байгаа бэрхшээлийг даван туулах, бусадтай хамтран оршиж, чанартайгаар нийгэмшин амьдрахад шаардагдах бодит чадварыг хөгжүүлж, НАСАН ТУРШИЙН тасралтгүй боловсрол олгоход чиглэнэ.

Зорилт:

  1. Насан туршийн боловсролын үнэ цэнэ, тасралтгүй байдлыг бүрдүүлж, олон нийтийн ойлголт хандлагыг төлөвшүүлэн, тэгш оролцоог хангах
  2. Орон нутгийн зүгээс насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг дэмжин байр танхимаар хангах, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  3. Иргэдэд насан туршийн тасралтгүй боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах
  4. Багш бүрийг боловсролын чанарын шинэчлэл, байгууллагын онцлогт тохируулан хөрвөх чадварт суралцуулж, багш нарын мэргэжил, менежментийн ур чадварыг дээшлүүлэх
  5. Дүйцсэн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчдын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөртэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх
  6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг боловсролд тэгш хамруулах гурвалсан үйлчилгээг бий болгох /тусгай хэрэгцээт боловсрол-өдөр өнжүүлэх бүлэг-нөхөн сэргээх эмчилгээ/

Байгуулах шийдвэр: Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 78 дугаар тогтоол, аймгийн Засаг Даргын 2011 оны 591 тоот захирамжаар АББ-ын “Иргэний боловсрол төв” нэртэйгээр анх байгуулагдаж, 2012 оны 01 дүгээр 02-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын 407 тоот захирамжаар “Насан туршийн боловсролын төв” болон өөрчлөгдөж иргэдэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах гэр бүл, иргэн, ёс суртахуун төлөвшил, гоо зүй мэдрэмж, амьдрах ухааны чиглэлээр  боловсролыг эзэмшүүлэх болон нийгмийн бүх давхаргын сургуулиас гадуур байгаа боловсрол эзэмшээгүй хүүхэд залууст бичиг үсгийн болон  суурь, бүрэн дунд боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

ТӨВИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ОРОН ТОО

Насан туршийн боловсрол төв нь захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, 12 багш, 6 ажилчин, 11 салбар бүлгийн 255  суралцагчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Насан туршийн боловсролын үйлчилгээг иргэдэд үзүүлэх сургалтын чиглэл

  • Амьдрах ухаан
  • Гэр бүл
  • Ёс суртахуун-Төлөвшлийн
  • Иргэний боловсрол
  • Гоо зүй –мэдрэмжийн боловсрол
  • Дүйцсэн хөтөлбөрөөр суурь болон бүрэн дунд боловсрол олгох сургалт  гэсэн  чиглэлүүдээр иргэд, байгууллага, тодорхой зорилтот бүлэг / ахмад настан, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт/-ийн хүмүүсийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Насан туршийн боловсролын төвийн сургалтын хэлбэр

  • Танхимын буюу дүйцсэн
  • Зайны
  • Явуулын буюу гэр сургалт

Насан туршийн боловсролын 5 чиглэлээр сургалт, сурталчилгаа нөлөөллийн арга хэмжээ явуулсан нь иргэдийн дундах насан туршийн боловсролын талаарх ойлголт хандлага нэмэгдсэн. Сургалтанд нийт дан тоогоор  5660  иргэн хамрагдсан байна.

ХАЯГ: Дархан-Уул аймгийн Дархан сум 5-р баг
E MAIL- darkhan@ncle.edu.mn
FACEBOOK: Дархан-Уул аймгийн Насан Туршийн Боловсролын төв
УТАС: 70375883
Захирал Т. Мэдэгсүрэн / 99399950/
Сургалтын менежер Л. Энхцэцэг / 99036095/