Орхон аймаг

Орхон аймаг

ОРХОН АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО: Иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

БАЙГУУЛСАН ШИЙДВЭР: Орхон аймгийн Засаг даргын 2000 оны 12 сарын 28 ны өдрийн 455 тоот захирамжаар улсын хэмжээнд анхны бие даасан санхүү, бүтэц, орон тоотойгоор "АЛБАН БУС БОЛОВСРОЛ ТӨВ" нэртэйгээр байгуулагдсан. 2013 оны 12-р сарын 20-ны өдрийн 658 тоот захирамжаар "АЛБАН БУС СУРГАЛТААР НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ТӨВ" болон үйл ажиллагаагаа явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: Насан туршийн боловсролын 5 агуулгын хүрээнд иргэдийн хэрэгцээнд суурилсан сургалтуудыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулдаг.

БИЧИГ ҮСЭГ БОЛОН ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад бичиг үсгийн болон дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн олгох сургалтыг жил бүр зохион байгуулж ирсэн ба 2016-2017 оны хичээлийн жилд 79 хүүхэд, залуучуудыг сургалтанд хамруулсан. Бичиг үсгийн сургалтанд ШШГА-ны дэргэдэх 437 дугаар хорих ангид хүмүүжиж байгаа, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч бага боловсролтой залуусыг хамруулдаг. Боловсрол нөхөн олгох сургалтыг дүйцсэн хөтөлбөрөөр холимог түвшний 5 бүлэгт сургууль завсардсан болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг хамрагдуулан бага, суурь, бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэн дараагийн шатны сургалтанд суралцах боломжоор хангадаг.   

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:

  1. АМЬДРАХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР:                   
  • Иргэдийн боловсролын түвшин дээшлүүлэх сургалтууд

/ААНэгж, байгууллагын захиалгаар сургалтуудын хөтөлбөрүүдийг боловсруулан явуулын хэлбэрээр зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтууд/

  • Мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн дадал олгох түр сургалтууд

/Ажил мэргэжилгүй иргэдэд зориулсан оёдол эсгүүр, эсгий эсгий бүтээгдэхүүн хийх, гар урлал, арьс шир боловсруулж суран эдлэл хийх, монгол дээл хийх, уламжлалт уран оёдол, үсчин, гоо сайхан зэрэг 60-280 цагийн багтаамж бүхий сургалтуудын хөтөлбөрөөр 14-60 хоногийн хугацаатай зохион байгуулдаг.

  • Иргэдийн боловсролын хэрэгцээнд суурилсан сургалтууд

/Монгол бичиг, цаасан урлал, англи хэл, компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтууд. Эдгээр сургалтуудыг иргэдийн хэрэгцээнд суурилан 15-90 цагийн агуулгаар зохион байгуулдаг/

  • Зайны сургалт

/"Эрдэнэт" FM-107,1 радиогоор зохион байгуулдаг танин мэдэхүйн нэвтрүүлгүүд/

  • "Амьдрах ухааны" клубэд суурилсан үйл ажиллагаа

/Сонирхлын бүлгээр нэгдсэн иргэдийг хамруулан төрөл бүрийн сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Одоогийн байдлаар 100 гаруй гишүүнчлэлтэй/

2. ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

  • Иргэдийн боловсролын түвшин дээшлүүлэх хэрэгцээний сургалтууд

/ААНэгж, байгууллагын захиалгаар сургалтуудын хөтөлбөрүүдийг боловсруулан явуулын хэлбэрээр зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтууд/

  • Зайны сургалт

/"Эрдэнэт" FM-107,1 радиотой хамтран зохион байгуулдаг танин мэдэхүйн нэвтрүүлгүүд/

  • Жил бүр "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг угтсан ажлыг аймгийн хэмжээний төрийн ба төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж аян хэлбэрээр зохион байгуулж хэвшсэн.

3. ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

  • Иргэдийн боловсролын түвшин дээшлүүлэх хэрэгцээний сургалтууд

/ААНэгж, байгууллагын захиалгаар сургалтуудын хөтөлбөрүүдийг боловсруулан явуулын хэлбэрээр зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтууд. Энэ агуулгын хүрээнд 20 гаруй сургалтын хөтөлбөр боловсруулан цахим санг бүрдүүлсэн/

  • Зайны сургалт

/"Эрдэнэт" FM-107,1 радиогоор зохион байгуулдаг танин мэдэхүйн нэвтрүүлгүүд/

  • Хууль эрх зүйн зөвлөгөөг өгөх

/Иргэдэд шаардлагатай хуулийн талаарх зөвлөгөө, мэдээллийг орон нутгийн төрийн ба төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг/

4. ЁС СУРТАХУУН - ТӨЛӨВШЛИЙН БОЛОВСРОЛ ЧИГЛЭЛЭЭР:

  • Иргэдийн боловсролын түвшин дээшлүүлэх хэрэгцээний сургалтууд

/ААНэгж, байгууллагын захиалгаар сургалтуудын хөтөлбөрүүдийг боловсруулан явуулын хэлбэрээр зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтууд. Энэ агуулгын хүрээнд        32 сургалтын хөтөлбөр боловсруулан цахим санг бүрдүүлсэн/

  • Зайны сургалт

/"Эрдэнэт" FM-107,1 радиотой хамтран хүүхдийн хүмүүжүүлэх болон ёс суртахууны цуврал нэвтрүүлгүүд/

5. ГОО ЗҮЙН БОЛОВСРОЛ ЧИГЛЭЛЭЭР:

  • Иргэдийн боловсролын түвшин дээшлүүлэх сургалтууд

/ААНэгж, байгууллагын захиалгаар сургалтуудын хөтөлбөрүүдийг боловсруулан явуулын хэлбэрээр зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтууд. Энэ агуулгын хүрээнд        7 сургалтын хөтөлбөр боловсруулан цахим санг бүрдүүлсэн/

  • Иргэдийн боловсролын хэрэгцээнд суурилсан сургалтууд

/"Морин хуур", "Гитар", "Даралтат" хөгжмийн сургалтуудыг тогмол явуулж хэвшсэн. Хөгжмийн сургалтууд нь анхан, дунд шатны түвшинд 54-96 цагийн агуулгаар 1-2 сарын хугацаатай зохион байгууллагддаг/

  • "Гоо зүйн" клубэд суурилсан үйл ажиллагаа

/Сонирхлын бүлгээр нэгдсэн иргэдийг хамруулан дуу, хөгжим тоглож сурах төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг. Одоогийн байдлаар 30 гаруй гишүүнчлэлтэй/

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

  • Орхон аймгийн "Эдийн засаг, нийгмийг 2020 хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн хүрээнд хэрэгжүүлж буй "Ардын өв уламжлал, зан заншил, амьдрах ухааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх үүднээс "Өв уламжлал бидний амьдрал" төслийг эхлүүлэн хэрэгжүүлж байна.
  • ЖАЙКА-ОУБ-аас зарласан  “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн  эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах” төсөлд оролцон "Бид сурч чадна" төслийг хэрэгжүүллээ. Төслөөр орон нутагт байгаа ЕБС-д сурдаггүй 8-21 насны 25 хүүхэд, залуусыг боловсрол нөхөн олгох сургалтанд хамрууллаа.
  • Мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн дадал олгох сургалтуудыг зохион байгуулахад ДЗОУБ-ЭНХХ-өөс дэмжлэг авч хамтран ажиллаж ирсэн.  
  • Аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад, орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд, ЕБС, цэцэрлэгүүд болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж баг Насан туршийн боловсрол төв

Имэйл хаяг: nt-bolovsrol@bsug.or.gov.mn, orkhon@ncle.edu.mn

Facebook: Орхон Насан туршийн боловсрол төв

Захирал Н.Мөнхтуяа /99363192/

Сургалтын менежер П.Цэнгэл /99360339/

Нийгмийн ажилтан Г.Оюун-Эрдэнэ /99559460/

Утас: 70355816