Багануур дүүрэг

Багануур дүүрэг

БАГАНУУР ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүн төрсөн цагаасаа эхлэн насан хутгийг олох хүртлээ амар тайван, эрүүл энх, нэр төртэй байж, жам ёсны эрхээ бусдаад хараат бус байдлаар эдлэхэд нь шаардагдах тасралтгүй боловсролын орчин нөхцлийг цогцлоох.

ЗОРИЛГО:

Хувь хүн, хамт олны  эрх ашиг, хэрэгцээнд нийцсэн боловсролыг шаардлагатай хугацаанд нь сургалтын боломжтой хэлбэрээр олгоно.

БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/427 тоот захирамжаар Захиргаа аж ахуй, Сургалтын алба гэсэн 20 хүний орон тоо бүтэцтэй  ажиллаж байна.

Багшлах боловсон хүчний нөөц

Боловсролын Магистр-1, Бакалавр-11, Заах аргач зэрэгтэй багш-3, Боловсролын тэргүүний ажилтан-1, Соёлын тэргүүний ажилтан-1 тус тус багшилж,  багшлах эрхтэй багш нараар хангагдсан.

Үйл ажиллагаа  сургалтын  чиглэл

Нэг. 2010-2017 он хүртэлх хугацаанд иргэдэд албан боловсролыг албан бусаар дүйцүүлэн бага, суурь боловсролыг нөхөн олгож байна. Дүйцсэн сургалтад холимог бүлгээр бага ангид 4 эмэгтэй, 18 эрэгтэй, суурь ангид  2 эмэгтэй, 17 эрэгтэй нийт 43 суралцагч суралцаж байна. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 15 суралцагч суралцаж байна. Бага боловсролыг 6, суурь боловсролыг 7 суралцагч эзэмшиж төгслөө.

Хоёр. 2014 оноос   дүүргийн ЗДТГазар, төрийн  байгууллага, хороо , аж ахуйн нэгжийн хамт олны хүсэлт, захиалгын дагуу дараах сургалтыг тасралтгүй явуулж хамтран ажиллаж байна.

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ

2016 онд сургалт, үйл ажиллагаанд хамт олон иргэдийн  сэтгэл ханамж 90 гаруй хувьтай үнэлэгдэж  дүүргийн ”Төрийн үйлчилгээний 2016 оны шилдэг байгууллага”– аар шалгарсан амжилттай.

Насан туршийн боловсролын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд дараах сургалтуудыг явуулсан.  Үүнд

  1. ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТААР- 25 байгууллага аж ахуй нэгжийн 5349  иргэнд 234 цагийн
  2. ЁС СУРТАХУУНЫ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТААР- 11 байгуулагын  6408 иргэнд 495 цагийн
  3. АМЬДРАХ УХААНЫ СУРГАЛТААР-  “Цаасан шуумал”, “Сувсан урлал”, “Эсгийн урлал”, “Дэгээ зүүний сургалт” зэрэг сэдвүүдээр 4 байгууллагын 63  иргэнд  143 цагийн 
  4. ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТААР- 5 байгууллагын 800 иргэнд 245 цагийн
  5. АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН, ДУНД ШАТНЫ СУРГАЛТААР: 6 байгууллагын 112  иргэдэд 340 цагийн
  6. КОМПЬЮТЕРИЙН АНХАН, ДУНД ШАТНЫ СУРГАЛТААР: 6 байгууллагын 118 иргэнд 330 цагийн
  7. ГОО ЗҮЙ-МЭДРЭМЖИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТААР- 2 байгууллагын 3960 иргэнд 198 цагийн
  8. БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТААР:  3 байгууллагын  61 иргэнд 170 цагийн сургалтыг давхардсан тоогоор Дүүргийн 59 байгууллагын 16871 иргэнд  2155 цагийн сургалтыг явуулсан байна.  

 

 

ХАЯГ:   4-Р ХОРОО

E mail:  baganuur_ub@ncle.edu.mn,  ntbtov­­­_baganuur@yahoo.com

Facebook:  Багануур Насан туршийн боловсрол төв

Утас:   70210325